Долоодугаар сарын 28-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Түй, Байдраг, Таац зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-75 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Таац Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-40 см давсан байна.
Харин Орхон, Дэлгэрмөрөн, Байдраг, Халх голууд үерийн аюултай түвшинг 5-50 см даван хүчтэй үерлэж байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.