x

Айлын хашаанд ойрхон тархсан тарвагануудыг байгальд нь нутагшуулжээ

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж улмаар идэш тэжээл хайн хот руу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Үүнээс шалтгаалан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн судалгааны дүнд “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.

Энэ жилийн хувьд тус газраас ан амьтны мэргэжлийн байгууллага болох Хөдөө аж ахуйн их сургуулийн “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран  нэн тэргүүнд айлын хашаанд хамгийн ойр тархсан Баруун салаа,  Өвөргүнт, Хуурай мухар, Шаргаморьтын амны зуслангийн бүсээс нийт 9 бүлийн 53 бодгаль  тарвагыг ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, шинэ орчинд дасан зохицож буй тал дээр мониторинг ажиглалтыг хийж байна.

НБОГ-аас БОАЖЯ-аас зөвшөөрөл авсны дагуу анх  2017, 2020 онуудад Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шаргаморьтын амны суурьшлын бүсээс нийт 134 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэх тал дээр байгаль хамгаалагчийн үүрэг оролцоотойгоор мониторинг судалгаа хийхэд өсч үржсэн үр дүн гарч байгаа.

Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан.

Эх сурвалж: НБОГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 11 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 20 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 23 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 26 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 32 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 37 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 45 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 5 цаг 45 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 5 цаг 51 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 6 цаг 10 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 6 цаг 11 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 6 цаг 13 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 6 цаг 15 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 6 цаг 17 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 6 цаг 20 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 6 цаг 20 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 6 цаг 21 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 6 цаг 22 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 6 цаг 23 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 22 цаг 53 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top