x

Агаарын бохирдлыг бууруулах шийдлийг эрэлхийлэх 8 сая төгрөгийн шагналын сантай хакатон болно

“UNLEASH Hacks Mongolia” нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон улсын инновацын хөтөлбөрийг энэ сард эх орондоо зохион байгуулна.

Энэхүү хөтөлбөр нь манай улсад нэн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлүүдийг боловсруулахаар зорьж байгаа. Уг хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн санхүүжилтээр “Breathe Mongolia” ТББ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хамтран зохион байгуулж байна. Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой газар хөтөлбөрийг дэмжин ажиллаж байгаа юм.

“ТХЗ – 2030” гэж юу вэ?

“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан, тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Уг зорилгыг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.

“UNLEASH Hacks” яаж ТХЗ-той холбогдох вэ?

“UNLEASH” нь зорьсон цэгтээ хүссэн хугацаандаа хүрэхийн тулд нэгдсэн залуусын бий болгож буй “Хөгжлийн хурдасгуур”-ыг бүтээх арга замын нэг юм. Дэлхийн өнцөг булан бүрийн залуусыг нэгтгэн 2017 оноос Денмарк, Сингапур, Хятад зэрэг улсуудад зохион байгуулагджээ. Тус санаачилга нь дэлхийн тогтвортой байдлын нөлөө бүхий брэндүүдийн 54-т шалгарсан ба USAID, MIT, Greenpeace зэрэг байгууллагуудаас дээгүүр бичигдсэн.

Харин “UNLEASH Hacks” нь олон улсад танигдсан “UNLEASH” инновацын арга зүйгээр дамжуулан тухайн улсын залуучуудыг чадавхжуулан, орон нутагт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

1. “UNLEASH” инновацын арга зүй

“UNLEASH” нь шинэлэг шийдлийг гаргахад үр дүнтэй арга зүй гэдгээрээ танигдсан загварчлах сэтгэлгээний аргачлал дээр суурилснаараа олон улсад танигдсан. Мөн арга хэмжээний үеэр мэргэшсэн олон улсын чиглүүлэгч нар санал, заавар өгдөг нь олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаа болдог.

Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах сургалтууд олон улсын стандартад нийцсэн байх учраас шинэ техник, технологийн шийдлүүд, UNLEASH арга зүй, багаар ажиллах чадвар болон асуудлыг өргөн хүрээнд харах, судлах гэх мэт олон чадваруудыг эзэмших боломжтой.

2. Агаарын бохирдлыг бууруулах санаагаа “шийдэл”-д хүргэх боломж

Жил бүрийн нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд сансраас “Азийн бор үүл” харагддаг болсон нь агаарын бохирдол хүн бүрийн нэн түрүүнд анхаарах асуудал болсныг илтгэж байна. НҮБ, ДЭМБ-аас дэлхий дээрх 10 хүний ес нь бохирдсон агаараар амьсгалж, жил бүр долоон сая, цаг тутамд 800 хүн нас бардаг гэсэн тооцоолол гарсан.

Иймд “UNLEASH Hacks Mongolia”-д оролцсоноор агаарын бохирдлыг бууруулах өөрийн санал, эргэлзээг шийдэл болгон түүнийгээ бодитоор хэрэгжүүлэн үр дүнгээ үнэлэх, цаашлаад санаагаа хэрэгжүүлэх санхүүжилт авах гэх мэт олон боломжоор дүүрэн.

Шалгарсан гурван баг хөтөлбөрийн дараа өөрсдийн инновацлаг шийдлээ хөгжүүлэх санхүүжилт авах бөгөөд та бүхний гаргасан шинэлэг санаа зохиогчийн эрхээр баталгаажна.

1-р байр: 4.000.000₮

2-р байр: 2.000.000₮

3-р байр: 1.000.000₮

3. Дэлхийн залуустай хөл нийлүүлэн хөгжих боломж

Дэлхий даяар жил бүр 1000 гаруй залуу “UNLEASH”-аар дамжуулан ирээдүй хойчийнхоо эрхийг хүндэлж, өөрийн өнөөдрийн эрхээ эдлэн, үүргээ ухамсарлах нийгмийг бүтээх арга замыг хайж, өөрсдийн санаа бодлоор нэгдэцгээж байна.

2020 онд 22 улсад дэлхий даяар цахимаар нэгэн зэрэг хэрэгжиж 1000+ оролцогч, чиглүүлэгч, ментор, шүүгчийг хамарсан бөгөөд ТХЗ-д чиглэсэн 146 шинэ санаа, шийдлүүдийг гаргаж чадсан залуусын томоохон нэгдэл юм.

“UNLEASH Hacks Mongolia”-д оролцсоноор UNLEASH-аас зохион байгуулах бусад үндсэн арга хэмжээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн оролцож олон улсын залуустай санаа бодол, туршлагаа солилцох боломжийг бүтээхэд танд давуу талыг бий болгох юм.

Хөтөлбөрт дараах холбоосоор бүртгүүлээрэй.

Бүртгэлийн холбоос: http://bit.ly/UnleashMN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 37 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 46 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 49 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 52 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 58 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 1 цаг 3 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 1 цаг 11 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 6 цаг 11 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 6 цаг 17 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 6 цаг 36 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 6 цаг 37 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 6 цаг 39 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 6 цаг 41 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 6 цаг 43 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 6 цаг 46 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 6 цаг 46 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 6 цаг 47 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 6 цаг 48 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 6 цаг 49 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 23 цаг 19 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top