x

“Голомтын төгөл” аяны хүрээнд 247 гацуур мод тарилаа

Голомт банк нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хуурай газрын эко системийг хамгаалах зорилтод тулгуурлан “Голомтын төгөл” мод тарих аяныг уламжлал болгон хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тус аянд Голомт банкны бүх салбар нэгж, тооцооны төвийн ажилтан, албан хаагчид оролцож, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг Үндэсний соёл амралтын хүрээлэнд 247 ширхэг гацуур мод тарьж, нийслэл хотынхоо ногоон байгууламжид өнгө нэмлээ.

2021.05.27-оос 2021.06.05-ны өдрүүдэд үргэлжилсэн мод тарих энэхүү арга хэмжээнд Голомт банкны 740 гаруй ажилтнаас гадна Голомт банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн шилдэг оюутан залуусын төлөөлөл оролцсон юм. “Нэг өдрийн амралтаа нэг насны буянаар сольж, Голомтын төглийг бүтээцгээе” уриатай тус аянаар дамжуулан банкны нийт ажилтнууд болон залуусын оролцоог идэвхжүүлж, тогтвортой санхүүжилтэд оруулах тэдний хувь нэмрийг нэмэгдүүлснээр Монголын анхны гацуур модон төглийг байгуулж, жил бүр мод нэмж тарин төглөө баяжуулахыг зорьж байна. Гацуур мод нь хүйтэнд тэсвэртэй, ургац сайтай, жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг шилмүүст ургамал юм. Мөн өвөрмөц, тааламжтай үнэр ялгаруулан аажмаар ургадаг ч бат бөх үндэснийхээ ачаар 20-60 метр хүртэл өндөр ургаж, 150 жил насалдаг онцлогтой.

Мод тарих нь мэдээж чухал боловч тарьж суулгасан модоо арчилж ургуулах, нөхөн сэргээхэд анхаарах нь ч ихээхэн ач холбогдолтой билээ. Иймд Голомт банкны хамт олон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн мэргэжлийн баг, ажилтнуудтай хамтран модыг стандартын дагуу зөв тарих арга техникт суралцан тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах тухай заавар зөвлөмжийг авч, байгаль орчноо хайрлан хамгаалах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцлоо. Өнгөрсөн жилийн хувьд Голомт банкны ажилтнууд 250 ширхэг мод тарьж ургуулсан бол ийнхүү хоёр жилийн хугацаанд нийт 500 орчим гацуур мод тарин эх дэлхийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулаад байна.

Голомт банкнаас байгалийн тэнцвэрт байдлыг хадгалагч эм болсон моддоо хайрлан хамгаалж, энгийн хэрнээ үнэлж баршгүй өв хөрөнгө болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв арчлан ургуулахыг уриалж байна.

iСанал болгох
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 3 цаг 2 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 3 цаг 11 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 3 цаг 13 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 3 цаг 17 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 3 цаг 22 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 3 цаг 28 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 3 цаг 36 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 8 цаг 36 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 8 цаг 42 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 9 цаг 0 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 9 цаг 2 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 9 цаг 4 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 9 цаг 6 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 9 цаг 8 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 9 цаг 10 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 9 цаг 11 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 9 цаг 11 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 9 цаг 12 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 9 цаг 14 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top