x

Зургаадугаар сарын 15-н хүртэл ЗАГАС БАРИХЫГ хуулиар хориглодог!

Нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай.

Нэг загасаас гарах түрсний тоо олон мянгаар тоологдох боловч үр тогтосны дараа, авгалдай, жарамгай, жараахайн шатыг дамжин бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор байгаль дээр маш бага хувь нь мэнд үлддэг. Иймээс үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.

Хэрэв та загас агнахыг зорьж байгаа бол загасны төрөл, зүйлээс хамаарч хуулиар хориглосон хугацаанаас бусад үед, ахуйн зориулалтаар загас барих журмыг мөрдөх шаардлагатай. Иргэн та загасны түрс шахалтын үед загас барих ёсгүй юм.

Амьтны тухай хуулинд:

  • хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл,

  • Дархадын цагаан загасыг наймдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл,

  • Омоль загасыг наймдугаар сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл,

  • цагаан зарам загасыг есдүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус агнахыг хориглоно.

Монголд хавар-зун, намар-өвөл түрсээ шахдаг зүйлүүд тархана. Хавар дөрвөн сараас 3 настай цурхай загас, усны температур 3-60С хүрэхэд гүехэн устай, элсэрхэг хурдас бүхий ургамалтай хэсгээр 74,000-236,500 ширхэг түрс шахна. Зэвэг загас 6-7 наснаас үржилд орж усны температур 6-120С хүрэхэд голын харгиа, хайрга чулуун дээр 2,300-7,700 ширхэг түрс, хадран загас усны температур 4-60С-д харгиатай хэсгийн чулуун дээр 2,000-18,000 ш түрс гаргана.

Хилэм загас найман наснаасаа боловсорч гүйцэх бөгөөд тавдугаар сард голын усны температур 9-150С болоход элсэрхэг хурдсанд 88,800-636,000 ш түрс орхино. Тул загас 5-6 наснаасаа эхлэн голын харгианд тогоо үүсгэн бэлтгэж, усны температур 100С хүрэхэд 8,500-30,000 ш түрс шахна. Сугас, булуу цагаан, хэлтэг, морин загас, улаан живэрт, монголын улаандалбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана загаснууд 2-5 насандаа үржилд орж 10,000-300,000 ш түрс нуур, голын гүехэн устай хэсэгт ургамал дээр 12-250С болох үед шахна. Булууцагаан, хэлтэг, алтайн шар сугас зэрэг зарим загас түрсээ 7-10 өдрийн зайтай 2-3 удаа хэсэг, хэсгээр таслаж гаргана.

Дархадын цагаан загас, омоль, цагаан хадир, цагаан зарам загас хоёр наснаас бэлгэ боловсорч намар наймдугаар сараас өвөл нэгдүгээр сард, усны температур 12-1.40С болж буурахад 5,000-98,000 ширхэг түрс элс, хайрга чулуурхаг хурдсанд, гутаарь 3-4 наснаас голын элс, хайрга-чулуун дээр 0.5-10С-д 20,000-350,000 ширхэг түрс шахдаг. Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биеэн дээр мөнгөлөг товгор үүсч, сэлүүрүүдийн толбо тодорно.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Өчигдөр 12 цаг 09 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 57 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав Өчигдөр 11 цаг 46 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Өчигдөр 11 цаг 23 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Өчигдөр 10 цаг 35 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Өчигдөр 10 цаг 07 мин Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно
Top