x

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт орхигдсон машин, техникийг татан авч талбайг чөлөөлжээ

“Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтын 11 пост ажиллуулж эхлээд байгаа юм.

Энэ удаагийн хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт ууланд нуусан болон эзэнгүй орхигдсон, хариуцах эзэнд нь удаа дараа мэдэгдсэн боловч авахгүй байгаа экскаватор 23, ковш 10, бульдозер 1, алт угаах төхөөрөмж 16, ачааны автомашин 3, бусад 4, нийт 57 техник хэрэгслийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2 авто кран, 1 хүнд даацын тээвэрлэгч механизмыг дайчлан ачиж тээвэрлэн хяналтын постод татан төвлөрүүлж, талбайг бүрэн чөлөөллөө.

Мөн тус сумын “Хорийн даваа” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 13 техник, хэрэгслийг бүгдийг нь, “Өлөнт”, “Харганат” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 54 техник, хэрэгслээс экскаватор 11, алт угаах төхөөрөмж 3, ачааны машин 6, ковш 1-ийг талбайгаас гаргав.

Хяналт, шалгалтын хүрээнд Ерөө сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлсний дараа үйл ажиллагаа явуулах зөвлөмжийг өгч, Баянгол сумын нутагт байрлах Нарангийн голын эхэнд голын голдирол өөрчилсөн, хоолой тавьж шороогоор хаасан байсныг засуулж, урсгалыг хэвийн болголоо.

Ерөө сумын нутаг дэвсгэрт хийгдсэн хяналт шалгалтаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлэн, нэг нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, 3 экскаваторын компьютерыг эд мөрийн баримтаар хураан авч, экскаватор 5, ковш 2, алт угаах төхөөрөмж 2, цахилгаан үүсгэвэр 2, ачааны машин 3, нийт 14 техник хэрэгслийг лацдаж битүүмжлэн Экологийн цагдаагийн албанд шалгалтын ажиллагаа явуулж байна гэж тус албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 3 цаг 1 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 3 цаг 10 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 3 цаг 13 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 3 цаг 16 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 3 цаг 22 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 3 цаг 27 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 3 цаг 35 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 8 цаг 35 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 8 цаг 41 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 9 цаг 0 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 9 цаг 1 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 9 цаг 3 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 9 цаг 5 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 9 цаг 7 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 9 цаг 10 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 9 цаг 10 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 9 цаг 11 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 9 цаг 12 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 9 цаг 13 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top