x

Он гарсаар 19 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна

Он гарсаар Тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг 7 аймгийн 15 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 473.3 /га/, хээрийн 81,099 /га/ нийт 81,57263 /га/ талбай өртөж, байгаль, экологид 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 197 хяналтын цэгт Онцгой, Цагдаа, Байгаль орчны газрын 948 алба хаагч, 81 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сард агаарын температур олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймгуудад ой, хээрийн гал түймэр гарах аюултай, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод аймгууд ой, хээрийн гал түймэр гарах дунд зэрэг, Дорнод аймгийн төв болон хойд хэсэг, Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн хойд хэсгээр ой, хээрийн гал түймэр гарах бага зэргийн аюултай. Нийт нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх төлөвтэй байна.

Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 3 цаг 13 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 3 цаг 23 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 3 цаг 25 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 3 цаг 29 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 3 цаг 34 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 3 цаг 40 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 3 цаг 48 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 8 цаг 48 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 8 цаг 54 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 9 цаг 12 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 9 цаг 14 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 9 цаг 16 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 9 цаг 18 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 9 цаг 20 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 9 цаг 22 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 9 цаг 23 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 9 цаг 23 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 9 цаг 24 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 9 цаг 26 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top