x

Нийслэлийн ногоон бүсэд 276 алба хаагч, 75 морьтой үүрэг гүйцэтгэж байна

Улсын Онцгой комиссын 2021 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврыг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны  “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/256 дугаар “Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” захирамжийг гаргуулан дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдэд үүрэг, чиглэл өгч, дүүргүүдийн Онцгой комиссын албан даалгавар, Засаг дарга нарын захирамжийг гаргуулж, ногоон бүсэд ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж эхлүүлээд байна.

Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргааны нийт 276 алба хаагч, 97 автомашин техник, 75 морьтой үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Нийслэлийн Онцгой байдлын газарт Ой, хээрийн түймрийн шуурхай штаб байгуулан, хариуцлагатай жижүүр томилон хөдөлгөөнт эргүүлүүдийг удирдлагаар ханган ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 2021 он гарсаар ногоон бүсэд өнжмөл шар өвс шатсан 26 дуудлага мэдээлэл ирснийг Гал түймэр унтраах, Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллалаа. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ой хээрийн түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэгт хүрснийг мэдээлсэн.

Иймд иргэд, олон нийт хаврын хуурайшилтын үед  асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 3 цаг 21 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 3 цаг 30 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 3 цаг 33 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 3 цаг 36 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 3 цаг 42 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 3 цаг 47 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 3 цаг 55 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 8 цаг 55 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 9 цаг 1 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 9 цаг 20 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 9 цаг 21 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 9 цаг 23 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 9 цаг 25 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 9 цаг 27 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 9 цаг 30 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 9 цаг 30 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 9 цаг 31 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 9 цаг 32 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 9 цаг 33 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top