Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ сарын 6-наас хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхлээд байна.
Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.
Өнгөрсөн онд нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлснээр хээрийн түймэр эрс буурсан үзүүлэлт гарсан юм.
Хаврын хуурайшилтын хугацаа Зургаадугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг учраас иргэд олон нийтэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хүрээнд ногоон бүсэд аялж зугаалах өнжмөл өвс болон хогоо шатаахгүй байхыг анхааруулж байна.