Хаврын урь орж, ханш нээсэн өдөр хэмээн монгол түмэн бэлэгшээдэг билээ. Үүнтэй холбоотойгоор шашны зан үйл ихэсдэг байна.
Тухайлбал бурхан болоочийн шарил дээр арц, хүж, зул асааж орхисны улмаас шар өвсний түймэр гарах тохиолдол их байдаг.
Өчигдөр буюу энэ сарын 4-ны өдөр Чингэлтэй дүүргийн Далан давхрын оршуулгын газарт арц, хүжнээс үүдэлтэй гарсан түймрийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эргүүлээр ажиллаж байсан алба хаагчид шуурхай унтрааж ажилласан байна.
Хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул гал түймрийн аюулаас сэргийлье!