Пенжаб болон бусад газраас ирсэн тариалан эрхлэгчид Шинэ Дели хотод эсэргүүцэл илэрхийлж дөрвөн сар буудаллаж байна. Маргааны үндэс нь засгийн газар, эдийн засагчид, тэр ч байтугай олон фермерүүдийн зөвшөөрсөн татаасын тогтолцоо юм.
Гэхдээ Ерөнхий сайд Нарендра Моди үүнийг бодит болгох гэж тууштай үзэж байгаа. Түүний улс төрийн нам хэдхэн хоногийн дотор газар тариалан эрхлэх өргөн уудам нутгийг сүйтгэж болзошгүй шинэ хуулиудыг батлуулжээ.
Энэтхэгийн 1.3 тэрбум хүн амын бараг 60 орчим хувь нь хөдөө аж ахуйгаас амьдралаа залгуулдаг боловч энэ салбар нь эдийн засгийн бүтээгдэхүүний 11 орчим хувийг л эзэлдэг байна. Олон хүний хувьд өөр ажилд орох нь сонголт биш юм.
Хүйтэн температур, хомс нөөцийн дор хэдэн мянган тариаланчид майханд унтаж, тэдний олонх эрүүл мэндийн асуудалтай тулгаржээ. Гэр бүлийн найзад нь эмчилгээ шаардлагатай байсан АНУ-ын нэг эмч тусламж үзүүлэхээр ирээд, зүгээр л орхиод явчилгүйгээр жагсагчдын клиникийг байгуулж, хүмүүсийг эмчилж байна гэж CNN мэдээлэв.
Б.Бүжлхамаа
www.cnn.com