Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд бүхэлд нь хөл хорио тогтоосон байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тус хорооны 28 иргэний шинжилгээний хариу эерэг гараад байна. Зарим иргэний шинжилгээний хариу маргааш гарах юм байна.
Мөн бүх оршин суугчийн шинжилгээний хариу гарч дууссаны дараа хөл хориог цуцлах, эсэхийг шийднэ гэж мэдээллээд буй.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа охинд бичиг хийж өгч, xөл xopиoноос гарах зөвшөөрөл олгожээ.
Тухайн охин өөрийн сошил хуудаснаа мэдээллийг стори хэлбэрээр нийтэлжээ.