x

Дархлаажуулалтад ажиллаж буй эмч нарын илүү цагийн хөлсийг олгох үүрэг өгөв

Өчигдөр буюу 14-ний өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нартай цахимаар уулзжээ.

Уулзалтаар вакцинжуулалтад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдсөн байна. Зарим дүүрэг эмч нарын ачааллыг тэнцвэржүүлж, сэлгэн ажиллуулах хэлбэрээр эмчийг амраах цаг гаргаж өгч байна. Мөн эмч нарын илүү цагийн хөлсийг яамнаас шийдсэн дор нь хуваарилж, эмч нарын гарт өгч байгаа тухай дүүргүүд мэдээлжээ.

COVID-19 өвчний хүрээнд зохион байгуулагдсан өмнөх арга хэмжээнд оролцсон Дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын илүү цагийн мөнгийг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн сайд тушаал гарган Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлсэн боловч Хан-Уул, Баянзүрх дүүргийн хувьд эмч нарт илүү цагийн хөлсийг олгоогүй байна. Баянзүрх дүүргийн хэд хэдэн вакцинжуулалтын цэгээр ороход эмч нар илүү цагийн мөнгөө авч чадаагүй гэдгээ хэлж, шийдэж өгөхийг хүслээ. Энэ асуудлыг нэн яаралтай буюу 2021 оны гуравдугаар сарын 15-н гэхэд шийдвэрлэх чиглэлийг Баянзүрх болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нарт Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгов.

Өдөрт 15 мянга орчим иргэнийг вакцинжуулах ажлыг хийж буй. Энэ үед эмч нарын ачааллыг анхаарч зохион байгуулалтаа хийхийг эмнэлгийн удирдлагуудад зөвлөв. Цаашид хоёр дахь тунг хийж эхлэх үед вакцинд өдөрт хамруулах хүний тоо нэмэгдэнэ. Иймээс ачаалал өсөх учраас хаана хаанаа анхааралттай байж, алдаа гаргахгүй, зохион байгуулалтаа маш сайн хийж ажиллах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд анхааруулж, зохих арга хэмжээг шуурхай авч ажиллахыг чиглэл болгосон юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Өчигдөр 12 цаг 09 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 57 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав Өчигдөр 11 цаг 46 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Өчигдөр 11 цаг 23 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Өчигдөр 10 цаг 35 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Өчигдөр 10 цаг 07 мин Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно
Top