Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 3.5-4.7 магнитудын хүчтэй долоон удаагийн газар хөдөлжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор өчигдөр
-
09:52 цагт 3.5 магнитуд,
-
12:20 цагт 4.7 магнитуд,
-
13:54 цагт 4.1 магнитуд,
-
14:14 цагт 3.6 магнитуд,
-
15:14 цагт 4.7 магнитуд,
-
15:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна
Газар хөдлөлтийн чичирхийлэл бүр сумын төв болон “Хороо” багийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ.