Хөвсгөл аймгийн Ханх сумын орчим гурав, Дорноговь аймгийн Мандах сумын орчим нэг удаа амралтын өдөр газар хөдөлсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал:
-
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, 1 дүгээр сарын 29-ний өдрийн 08:35 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
-
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 312 км-т, сумын төвөөс баруун зүгт 31 км-т, 1 дүгээр сарын 29-ний өдрийн 09:13 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
-
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд аймгийн төвөөс хойд зүгт 314 км-т, сумын төвөөс баруун зүгт 33 км-т, 1 дүгээр сарын 29-ний өдрийн 10:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 10:32 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
-
Дорноговь аймгийн Мандах сумын Аргалант багийн “Өехий” гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 195 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 53 км-т 1 дүгээр сарын 29-ний өдрийн 22:05 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Уг аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлэв.
Эх сурвалж: ОБЕГ