x

Ятуу зуд болохыг мэдэрдэг үү?

Уржигдар шөнө байшинг маань нэг юм түг хийтэл мөргөөд яалтгүй ятуу дуугарсаныг гэрэл тусгаж харвал гурван Хахилаг ятуу хашаанд маань гүйж байлаа. Монгол оронд хоёр зүйл ятуу байдгийн нэг нь манай говийн уулсаар амьдардаг Эрээн хавиргат-Хахилаг ятуу билээ.

Монгол орны өөр нэг зүйл ятуу, Хангайн уулархаг нутгаар амьдардаг Дагуур ятуу 2009 оны зургаадугаар сарын 8-нд гандуу зуссан, Онгийн нүцгэн тал дээр хярж хэвтэхтэй таарч зургийг нь авсанаа эрж олсон маань энэ. Зуны улиралд тэр бүр харагддаггүй, их нуугдмал, хангайн уулын сонор соргог шувуу ил цагаан, гандсан тал дээр явж байгаад гайхаж билээ.

Урьд нь бас 2001 оны намар санагдана, Хонгорын элсний Адаг нуурын хатсан шалан дээгүүр Хахилаг ятуу гүйлдэж байхыг харж бас гайхаад өнгөрч билээ. 2001 онд "Говийн гурван тэмээ" жуулчны баазыг бид барьж байлаа.

Дагуур ятуу - Daurian Partridge - Perdix dauurica Join.me

Намар оройхон Гурван сайхан уулнаас эзэнгүй бөөн сарлаг бууж, тэр чигээрээ, Дундговийн чигт явж одож билээ. Харин дараа хавар нь тэр олон сарлагнаас 5-6 хан сарлаг эргэж ирж Булагтайн худаг дээр хоёр хоног хэвтээд Гурвансайхан уул руу явцгаасансан. 2001, 2009 оны өвөл нь айхтар хүйтэрч цас орж, зуд болж, олон мал үрэгдэж, их хүнд өвөл болж билээ.

Энэ онуудад жишээлбэл, зөвхөн Сэврэйн Баянцагаан уулын Хавцгайтын аманд гэхэд л салаа бүрт нь гуч, дөчөөрөө, бүл бүлээрээ бужигнаж байсан Хахилаг ятуу сураггүй алга болцгоож, дараа жил нь ч харагдаагүйсэн.

Хахилаг ятуу- Chukar- Alectoris chukar Join.me

Гурвантэс сумын Тостын нурууны малчин залуу: Хөөрхий энэ муусайн ятуу малын хороонд ирээд малд гишгэгдэж үхээд байх юм гэж хүртэл байлаа. Харин одоо Хахилаг ятуу дахиад нүүдэллэж эхэлжээ. Ган, зуд арав орчим жилийн давтамжтай ирээд байна уу, түүнийг уулын зэрлэг шувууд урьдчилж мэдээд нүүгээд байна уу гэж бодоход хүрснээ таньтай хуваалцаж байна.

Шувууд амьдрах орчин нь муудвал тохиромжтой газар руу нүүдэллэдэг учраас байгаль орчны индикатор гэж хэлдэг байж магадгүй юм. Юутай ч 2001, 2009 онуудад болсон ган, зуд одоо 2020 онд давтагдаж магадгүй бололтой.

Харамсалтай нь ган зудад хүний арчилгаан дахь мал сүрэг яаж ийгээд хагас нь ч гэсэн үлддэг бол харин зэрлэг амьтад, шувууд илүү ихээр эндэж тоо толгой нь улам бүр цөөрсөөр л байна даа.

Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвөлгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Х.Түмэндэлгэр

Эх сурвалж: join.me

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 2 цаг 59 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 3 цаг 8 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 3 цаг 11 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 3 цаг 14 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 3 цаг 20 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 3 цаг 25 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 3 цаг 33 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 8 цаг 33 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 8 цаг 39 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 8 цаг 58 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 8 цаг 59 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 9 цаг 2 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 9 цаг 3 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 9 цаг 5 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 9 цаг 8 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 9 цаг 8 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 9 цаг 9 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 9 цаг 10 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 9 цаг 11 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top