x

ТҮҮХЭН ӨДӨР: Хуурай замын цэрэгт анхны эмэгтэй хурандаа цолтон төрлөө

ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа БХЯ-ны СБТГ-ын Батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Үндэсний аюулгүй байдлын ахлах шинжээч, дэд хурандаа М.Батхуяг, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа М.Мөнгөнтулга, Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Анухатан, тус командлалын Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ууганбаяр нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нар ЗХЖШ-ын даргын тушаалаар хурандаа цол олгогдсон дэд хурандаа Т.Анухатан, дэд хурандаа С.Ууганбаяр нарт хурандаа цолыг нь гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Бригадын генерал Б.Амгаланбаатар “Өнөөдөр бидний хувьд бас нэгэн түүхэн өдөр тохиож байна. Хуурай замын цэргийн түүхэнд анхны эмэгтэй хурандаа цолтон төрлөө. Энэ эрхэм бөгөөд хариуцлагатай албыг даасан шиг дааж, цолныхоо эзэн нь болж гялалзаарай.

Хурандаа гэдэг офицер болсон хүн бүрийн хүрэхийг хүсдэг, шатлал, босго өндөр сайхан цол. Хэрэв та энэ эрхэм цолыг зүүсэн л бол таны нуруун дээр үүрэг, хариуцлага улам нэмэгдэж байдгийг санаарай. Хуурай замын цэрэг хэмээх энэ их айлд хоёр хурандаа цолтон нэмэгдсэнд нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс баяр хүргэе” хэмээгээд шинэхэн хурандаа нарт цаашдын албанд нь өндөр амжилт хүсэв.

Зэвсэгт хүчний жанжин штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 2025-01-24 ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 2025-01-24 Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 2025-01-24 Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 2025-01-24 С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 2025-01-24 Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 2025-01-24 Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 2025-01-24 Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 2025-01-24 Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 2025-01-24 ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 2025-01-24 Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 2025-01-24 Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-01-24 Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top