x

Нийслэлийн ногоон бүсийн ойн цэвэрлэгээ энэ сарын 22-ныг хүртэл явагдана

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9,100 шоо метр мод бэлтгэх ажил үргэлжилж байна. 

Гэвч нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар мод бэлтгэж байна гэсэн орон нутгийн иргэдийн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн  20 дугаар хорооны “Хуандайн ам” гэдэг газарт явагдаж буй ойн цэвэрлэгээний ажлын явцтай ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ч.Доржсүрэн, ХААИС-ийн Агро экологийн сургуулийн багш Г.Мөнхбат, БОАЖЯ-ны Ой судалгаа хөгжлийн төвийн Хууль бус ой ашиглалттай тэмцэх шуурхай ажиллагааны тасгийн дарга Б.Алтансүх, НМХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын ахлагч байцаагч Д.Батзориг, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа нар очиж танилцав.  

Тэд нутгийн иргэдэд ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон моддыг залуу моднуудаас ялгаж, таних эдгээр модыг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэж байгаа нь нийслэлчүүдийн  түлээний хэрэгцээг хангахаас гадна ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. 

Нийслэлийн ногоон бүсийн 4,644 га нь түймэр, ойн хөнөөлт шавжид нэрвэгдсэн бөгөөд үүнээс 3,174 га нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг юм. Энэ жил  ойн цэвэрлэгээний ажил арванхоёрдугаар сарын 22-ныг дуустал явагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 3 цаг 8 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 3 цаг 17 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 3 цаг 20 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 3 цаг 23 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 3 цаг 29 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 3 цаг 34 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 3 цаг 42 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 8 цаг 42 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 8 цаг 48 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 9 цаг 7 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 9 цаг 8 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 9 цаг 11 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 9 цаг 12 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 9 цаг 14 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 9 цаг 17 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 9 цаг 17 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 9 цаг 18 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 9 цаг 19 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 9 цаг 20 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top