x

Бөхөн шарын нуруунд Баданги хүдрийг сэргээн нутагшууллаа

Сүүлийн жилүүдэд Монгол орны нэн ховор амьтдын нэг Баданги хүдэр хулгайн ан агнуурын улмаас ховордсоор байгаа. Баданга хүдрийг хуучин тархац нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБХХ хамтран хэрэгжүүлж  "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төслийг эхлүүлээд байна.

Тодруулбал, Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сумдын нутаг Бөхөн шарын нуруунд Баданги хүдрийг сэргээн нутагшуулах бэлтгэл ажлыг мэргэжлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, судлаачид удирдан 2020 оны Дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд Баданги Хүдрийг барих, зорилтот газар нутагт нутагшуулах ажлыг энэ сард зохион амжилттай байгууллаа.

БОАЖЯ-аас олгосон зөвшөөрлийн дагуу Архангай аймгийн Булган сумын нутгаас Баданга хүдэр барьж, Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн юм.

Байгаль дээрээс хүдэр барих, тээвэрлэх, шинэ нутагт сэргээн нутагшуулах ажлыг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн хөхтөн амьтан судлалын баг, Монгол орны хөхтөн амьтан судлалын нийгэмлэг ТББ, ХААИС, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын хамтарсан баг гүйцэтгэж байгаа бөгөөд Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар эдгээр сумдын засаг захиргаа нутгийн иргэд хамтран ажиллалаа.

Хүдэр нь Аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугарна. Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орон хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг. Өөрөөр хэлбэл, хүдэр "ОЙН АМЬТДЫН ЦАГДАА" юм гэж Хүдэр судлалын доктор Д.Дэлэгням тодорхойлсон байдаг. Бөхөн шарын нуруу ийнхүү сонор соргог "Ойн цагдаа"-тай болсон нь тус бүс нутгийн амьтдын төдийгүй Биологийн олон янз байдлын хамгаалал, эко системийн үйлчилгээнд чухал нөлөө үзүүлэх юм.

Сэргээн нутагшуулсан нэн ховор тус амьтдыг хяналтын автомат камер болон байгаль хамгааллын бусад тоног төхөөрөмжийг ашиглан тус бүс нутгийн байгаль хамгааллын байгууллага, байгаль хамгаалагчидтай хамтран нутгийн иргэдэд түшиглэн хамгаалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 3 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 12 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 15 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 18 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 24 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 29 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 37 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 37 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 11 цаг 43 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 2 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 3 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 6 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 7 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 9 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 12 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 12 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 13 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 14 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 15 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top