x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцлаа

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд “Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн”-г үзэж сонирхон орон нутгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзлаа.

Үргэлжлүүлэн Байгаль орчны, судалгаа шинжилгээний төвд очиж нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын үзэсгэлэнг үзэн салбарын албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт шийдвэрлэх шаардлагатай байгаа голлох дөрвөн асуудлыг хөндөж Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Аялал жуулчлалын хөгжлийг бодитоор дэмжих зорилгоор “Аялал жуулчлалын сан” бий болгох, Ойн салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг цэвэрлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлогыг байгаль хамгаалах арга хэмжээнд хуулийн дагуу бүрэн зарцуулах талаар анхаарч өгөхийг хүслээ.

Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчидтай уулзах үеэр уул уурхайн улмаас эвдэрч сүйтгэгдсэн газруудад нөхөн сэргээлтийн ажлыг хийх, Хөвсгөл нуурын эко системийн бохирдлын эсрдэлийн судалгаа хийж шаардлагатай арга хэмжээг авах, Туул голыг аврах, хамгаалах ажилд анхаарал хандуулж асуудлыг шуурхай шийдвэрлэх, Агаарын бохирдлыг 80-н хувиар бууруулахад анхаарч ажиллах, хог хаягдлыг үе шаттай шийдвэрлэж зөв менежментийг боловсруулах, Аялал жуулчлалын чиглэлээр хийгдэж байгаа их бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэх зэрэг чиглэлд онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Ирэх 4 жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яам  хог хаягдлаас эрчим үйлдвэрлэх, аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулах, томоохон гол мөрний урсцын тохируулга хийх, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх усны байгууламж, далан барьж байгуулах, тусгай хамгаалалттай газруудад аялал жуулчлалын жишиг загвар бий болгох, гол авто замуудын дагуу үйлчилгээний төвүүд байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.”

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд Засгийн газрын 2 хэрэгжүүлэгч агентлаг болох Цаг уур, орчны шинжилгээний газар, Усны газар тус тус ажилладаг. Монгол орны газар нутгийн 20 орчим хувь, цэнгэг усны нөөц бүрэлдэх эхийн 50 орчим хувийг хамарсан 110 улсын тусгай хамгаалалттай газар байдаг. Эдгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг хариуцсан 34 хамгаалалтын захиргаанд 605 албан хаагчид ажиллаж байгаа ба үүний 60 гаруй хувь байгаль хамгаалагчид байдаг. Монгол улсын газар нутгийг 29 усны сав газар болгон ангилдаг бөгөөд эдгээр сав газрын хамгаалалтын менежментийг хариуцдаг 21 сав газрын захиргаанд нийт 200 орчим албан хаагчид ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол орныхоо онгон дагшин байгаль, түүхт өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдэхээр 3000 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 12 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 22 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 24 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 28 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 33 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 39 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 47 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 47 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 11 цаг 53 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 11 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 13 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 15 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 17 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 19 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 21 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 22 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 22 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 23 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 25 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top