x

Д.Сарангэрэл Европын холбооноос Монголд суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.

Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеа: “Юуны өмнө бидний хамтын ажиллагаа Байгаль орчны салбарт үргэлжлэхээр болсонд бид маш их баяртай байна. Европын холбоо Монгол улсын байгаль орчны салбарт хэд хэдэн томоохон үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллын дулаалгын системийг шийдэх, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон төрлийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цаашид байгаль орчны салбарт нэн тэргүүний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, засаж сайжруулахад бид хамтран ажиллахад бэлэн байгааг танд дуулгамаар байна. Түүнчлэн сайд таныг Монгол улсын Их хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар ажиллаж байгаагийн хувьд 11 сарын 10,11-нд бидний зохион байгуулагдах “Хүүхдийн эрхийг хамгаалах” зөвлөгөөнд оролцож дэмжихийг хүсэж байна.” гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь Байгаль орчны эрх зүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж ирсэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам талархалтай байдгаа хэлмээр байна. Манай улсын хувьд өнөөдрийг хүртэл хог хаягдлын менежментийг цогцоор нь бус тал бүрд жижиг хэсгээр нь салган ярилцаж, шийдэл хайж ирсэн. Үүнээс үүдэн бид өнөөдрийг хүртэл ОУ-ын чанар стандартад нийцсэн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэргүй сууж байна. Хөрсний бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлсийн нэг хог хаягдлыг бууруулах, энэ чиглэлийн менежментийг сайжруулахад та бүхний дэмжлэг, туслалцаа чухал. Бид энэ уулзалтын дараа ойрын хугацаанд байгаль орчны салбарт хамтран ажиллах нарийн төлөвлөгөөг боловсруулахаар дахин уулзана гэж итгэж байна. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөгөөнд дэмжлэг үзүүлээд зогсохгүй хамтран ажиллахад бэлэн байна. Зохион байгуулалтын ажлыг бид хариуцаж, холбогдох албан тушаалтан, Их хурлын гишүүдийг ч оролцуулахаар зохицуулалтыг хийе.” гэсэн юм.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 18 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 27 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 30 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 33 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 39 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 44 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 52 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 52 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 11 цаг 58 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 17 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 18 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 20 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 22 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 24 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 27 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 27 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 28 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 29 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 30 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top