x

Худгийн уснаас гэдэсний савханцар бактери илэрчээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори нь сүүлийн гурван жил дарааллан гэр хорооллын айл өрхийн худгийн усыг хими, нян судлалын шинжилгээнд хамруулан ажиллаж байна.

Энэ жил гэр хорооллын 40 айлаас 40 усны дээж авч 300 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд химийн шинжилгээний 95%, нян судлалын шинжилгээний 20% нь эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй дүн гарчээ.

Тухайлбал, Шинжилгээнд хамруулсан худгийн усанд фторын агууламж их, бага, төмөр, хатуулаг кальци, магни, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, нянгийн бохирдолттой гэдэсний савханцар бактериар бохирлогдсон байжээ.

 Гэр хорооллын худгийн усны гүний түвшин нүхэн жорлонгийн түвшинтэй ойролцоо байдаг бөгөөд ахуйн бохир усыг хөрсөнд шууд асгадгаас шалтгаалан өнгөн хөрс бохирдож хүн амыг өвчлүүлэх шалтгаан болдог. Ус нь нян бактерийг өсгөн үржүүлэх таатай орчин болдог тул усыг удаан хугацаагаар хадгалахгүй байх, ус агуулах савыг угааж ариутгах, усыг тогтмол буцалгаж, шүүж хэрэглэн гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Иймд өнгөн хөрсний усыг ундны усны зориулалтаар хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглэсэн мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Сүхбаатар сумын хувийн хэвшлийн хоёр эмнэлэг, нэг эмийн санд хийхэд бүртгэл үнэн зөв бүртгэгдээгүй, эм био бэлдмэл эмнэлгийн хэрэгслийн хадгалалтын горим зөрчсөн нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Илэрсэн зөрчил дутагдал болон дотоод хяналтын дүнгээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллаагүй холбогдох мэргэжилтнүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар хариуцлагын арга хэмжээ авсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 25 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 34 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 36 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 40 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 45 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 51 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 59 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 59 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 12 цаг 5 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 23 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 25 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 27 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 29 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 31 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 33 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 34 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 34 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 35 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 37 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top