x

Австралийн соёлын сар эхэллээ

Австралид Төгсөгчдийн Холбооны дэмжлэгтэйгээр Монгол улсад суугаа Австрали улсын элчин сайдын яам, Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн, Моззис Монгол Австралийн Нийгэмлэг, Хүүхдийн төв номын сан хамтран АВСТРАЛИЙН СОЁЛЫН САР-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

2020 оны Аравдугаар сарын 19-нөөс нэг сарын хугацаатай явагдах энэхүү арга хэмжээ үргэлжлэх юм. Энэ долоо хоногт Австралийн уугуул иргэдийн соёлын 7 хоног болж байна.

Австралийн уугуул иргэдийн соёлын талаарх ойлголт өгөх, үндэсний онцлогийг илтгэн харуулах уран зургийн үзэсгэлэн гарахын зэрэгцээ энэхүү арга хэмжээнд нийт 14 уран бүтээлч оюутан залуус хамрагдан Австралийн уугуул иргэдийн уран зургийн талаар судалж, заалган үндэсний арга барилаар бүтээл туурвилаа. 

Сургалтыг зааж буй СУИС-ын ДДУС-ын монументаль уран зургийн багш Г.Амгаланбаатар: Австралийн абориген урлаг, үүсэл соёл болон түүний талаар арга ажиллагааг зааж, судалгаа болгон энэхүү үзэсгэлэнг гаргаснаар оюутнууд маань өөрсдийн зохиомжийг зургаар илэрхийлж байна”

Монументаль уран зургийн 4-р курсын оюутан С.Эрдэнэбилэг: “Бид дүрслэх урлагийн сургуулийн оюутнууд болохоор аль болох орон орны дүрслэх урлагийн мэдээлэл, судалгааны ажлуудтай танилцаж байх нь нэг ёсны үүрэг байдаг. Ялангуяа австралийн уугуул иргэдийн мэдээлэл бидэнд төдийлөн нээлттэй байдаггүй болохоор миний хувьд өнөөдөр нилээн мэдээлэл авч, сонирхолтой урлагт суралцсан, их үр өгөөжтэй үйл ажиллагаа болж байна”

Австралийн соёл урлагийн талаар судалсан оюутнууд маань цааш үргэлжлүүлэн дунд сургуулийн зурагт хайртай, зурах дуртай хүүхдүүдэд сурсан зүйлээ бататган хичээл заахдаа баяртай байгаагаа монументаль уран зургийн оюутнууд илэрхийлж байлаа.

Ийнхүү Австралийн Урлагийн 7 хоног энэ бүтэн сайн хүртэл буюу Аравдугаар сарын 25-ныг дуустал Хүүхдийн номын санд үргэлжлэх тул хүүхэд, залуус, ээж, аавуудыг өргөнөөр ирж сонирхохыг урьж байна.

АВСТРАЛИЙН СОЁЛЫН САР-ын албан ёсны нээлт 2020 оны Аравдугаар сарын 26-ны өдөр 17.00 цагт МУИС-ын Номын санд /5 давхарт/ болох бөгөөд энэ сарын хугацаанд Австралийн КИНО 7 хоног, Австралийн номын үзэсгэлэн, Австралийн Боловсролын 7 хоног зохион байгуулагдана.

Түүнчлэн ЕБС-ийн 1-ээс 6 дугаар ангийн хүүхдүүдийн дунд "Австрали орон миний төсөөллөөр" гар зургийн уралдаан, "Миний мэдэх Австрали орон" сэдэвт Эссэ бичлэгийн англи хэл дээрх уралдааныг 7-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд зарлаж байгаа тул хүүхэд, багачууд идэвхитэй оролцохыг урьж байна!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Уржигдар 12 цаг 09 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 57 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав Уржигдар 11 цаг 46 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Уржигдар 11 цаг 23 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Уржигдар 10 цаг 35 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Уржигдар 10 цаг 07 мин Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
Top