x

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажилд хөрөнгө оруулна

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Михиал Сумсиртай уулзалт хийлээ. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа техникийн болон санхүүгийн төслүүдийн хэрэгжилт, явц байдал, цаашид анхаарах шаардлагатай байгаа асуудлуудын талаар харилцан мэдээлэл солилцож, ярилцлаа.

ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Михиал Сумсир: “Юуны өмнө таныг БОАЖ-ын сайдаар томилогдсонд маш их баяртай байгаагаа илэрхийлье. Өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжсэн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд цаашид ч үргэлжилнэ гэж бид итгэж байна. Герман улсын Засгийн газар Монголын ард түмэнд гайхамшигтай унаган байгалиа хамгаалах, энэ хэвээр нь хадгалан үлдэхэд туслахаар гранд буюу буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ төслийн хүрээнд хамгийн сүүлд Хустай нурууны байгаль хамгаалагчдад орчин үеийн шинэ орон сууцыг барьж өгснийг та мэдэх байх. Энэ мэтчилэн маш том бүтээн байгуулалт, худалдан авалтын ажлуудыг төслөөр дамжуулан Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгуудад хийсээр байна. Төсөл эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл бидэнд тулгарсаар байгаа бэрхшээл бол Монгол улсын талаас амласан урсгал зардлуудын асуудал байна. Үүнд таныг анхаарлаа хандуулж, шийдүүлэх чиглэлд ажиллана гэж найдаж байна. Дараагийн нэг асуудал нь Улаанбаатар хотын гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн барилгуудын дулаан, эрчим хүч хадгалалтыг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах шинэ төсөл эхэлж байгаа. 22 сая еврогийн хөрөнгө оруулалттай тус төсөл нь гэр хорооллын 30-40 цэцэрлэгийг  орчин үеийнхалаалт дулаалгын системээр хангах юм. Үүнд та бүхнийг хамтран ажиллана гэж найдаж байна” гэв. 

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалагч нарыг ажиллах нөхцлөөр хангах ажилд хамгийн чухал, бодит хөрөнгө оруулалтыг оруулж байгаа Сэргээн босголтын зээлийн банкинд МУ-ын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам маш их баяртай байдагаа илэрхийлье. Монгол улсын хувьд Ковид-19 цар тахлаас үүдэн төсөв маш их хүндэрсэн. Үүнийг ойлгож, уян хатан хандаж байгаад мөн баяртай байна. Бид 2021 оны төсөвт Монгол улсын талаас амласан хөрөнгө оруулалтуудыг тусгуулахад санаачилгатай ажиллаж болно. Та бүхний хөрөнгө оруулж байгаа тусгай хамгаалалтын газар нутгуудын техник, хэрэгслийн худалдан авалтын урсгал зардал буюу засвар, бинзес, тос гэх мэт зардлуудыг манай тал хариуцан ажиллахаа мэдэгдье. Цаашид та бүхний буцалтгүй тусламжаар хөрөнгө оруулсан Монгол орны тусгай хамгаалаттай газар нутгуудын үйл ажиллагааг чанаржуулах, эрчимжүүлэхэд хяналт тавин ажиллана. Та бүхний хийж, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжин ажиллахаа илэохийлье.”

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 19 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 28 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 30 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 34 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 39 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 45 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 53 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 53 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 11 цаг 59 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 17 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 19 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 21 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 23 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 25 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 27 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 28 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 28 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 29 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 31 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top