x

Улаанбаатар хот ШУВУУ АЖИГЛАХ цэгтэй болжээ

Улаанбаатар хотын шувуудын нягтрал хамгийн их хоёр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хун нуур, Сонсголонгийн ус намаг бүхий газарт шувуу ажиглах зөвлөмж, тайлбар бүхий цэгийг байгуулжээ.

Шувуу нь ялаа, шумуул, шавж, мэрэгчдийн тоо толгойг зохицуулж, ургамал, ой моддыг өвчнөөс хамгаалан өсөлтийг дэмжиж, сэг зэм, хог хаягдлаас үүсэх аливаа халдварт өвчин гарахаас сэргийлж байдаг экосистемийн тэнцвэрийг хангагч юм. Ийм ч учраас хот, суурин газрууд хувьд шувуу хамгааллын ажилд чухал ач холбогдол өгдөг.

Судалгаанаас үзэхэд эдгээр байршил дахь шувуудыг шувуу ажиглагчид 2008 оноос хойш идэвхтэй бүртгэж байгаа бөгөөд одоогоор 13 баг, 40 овгийн 187 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Энэхүү шувуудыг оршин амьдрах хэлбэрээр нь ангилан үзвэл дайран өнгөрдөг 56 хувь, нүүдлийн өндөглөдөг 21 хувь, суурин 17 хувь, өвөлждөг 6 хувь байна. Үүнээс 22 зүйлийн шувуу нь Монгол Улсын улаан ном, бүс нутгийн болон олон улсын улаан дансанд устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг, ховордож болзошгүй зэрэглэлд багтсан байдаг.

Шувуу ажиглах цэг байгуулах ажлыг Сонгинохайрхан дүүрэг дэх түгэмээлэл тархацтай ашигт малтмал олборлодог таван аж ахуйн нэгжийн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах хөрөнгөөр гүйцэтгэсэн байна.

Улаанбаатар хотын шувуудын тоо толгой хомстоход тунгалаг шилэн фасад бүхий өндөр барилгууд, цахилгаан дамжуулах шонгууд гол нөлөө үзүүлж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газраас өндөр шилэн фасад бүхий барилга эзэмшигчдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлсний дагуу махчин шувуудын дүрс бүхий наалтыг байрлуулжээ.

Мөн хот орчмын 6, 10, 15 квт-ын цахилгаан түгээх шугамын тооллогыг байгаль хамгаалагчдын оролцоотой зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах аж.

Гэмтэж бэртсэн шувуудыг иргэдийн дуудлагын дагуу Амьтан хамгаалах төвдөө хүлээн авч эдгээн байгальд нь тавьдаг тул дуудлага мэдээллийг тус газрын 318003 утсаар өгөх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 23 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 32 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 34 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 38 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 43 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 49 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 57 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 57 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 12 цаг 3 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 21 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 23 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 25 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 27 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 29 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 31 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 32 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 32 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 33 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 35 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top