x

Станцаас гарсан үнсийг нөхөн сэргээлтэд дүүргэгчээр ашиглаж эхэллээ

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил уурхайн улмаас ухагдаж эвдэгдсэн 1 га талбай дахь ам цооногуудад “Амгалан” дулааны цахилгаан станцаас гарсан 180 м3 үнсийг дүүргэгч материал болгон загвар нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэлээ.

Энэ ажлыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Цээцээ импекс” ХХК, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Мерсу” ХХК, “Ти ти эй эм энержи” ХХК-иудын 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгөөр нийслэлийн Байгаль орчны газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтран баталсан “Дүйцүүлэн хамгааллын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх ажил”-ын төлөвлөгөөний дагуу газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх бүхий “Эм ди юу” ХХК хийж гүйцэтгэсэн байна.

Нийслэлийн эрчим хүчний болон дулааны хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээнээс их хэмжээний үнс ялгарч орчныг бохирдуулж байгаа бөгөөд үнсийг дахин боловсруулах, хоёрдогч түүхий эд гарган авах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах онцгой шаардлага тулгарч байна.

Тухайлбал, зөвхөн “ДЦС-4” ТӨХК нь жилд дунджаар 3.6 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 3500 мян.Гкал орчим дулааны эрчим хүч үйлдвэрлэхдээ 3.2 сая.тн орчим нүүрс түлж, 300.000 тн үнс ялгаруулж байна. Жилийн дөрвөн улиралд баруун хойд зүгийн салхи зонхилдог манай орны хувьд дулааны цахилгаан станцаас гарч байгаа үнсийг задгай үнсэн санд хаяж, хадгалах нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсоор байгаа юм.

Өнөөгийн байдлаар жилд ялгардаг нийт үнсний 3.5 хувийг барилгын материалын зориулалтаар ашиглаж байна. Цахилгаан шүүлтүүрээр ялгасан үнсийг 100 хувь хуурайгаар авч эко үйлдвэрлэл явуулах боломж байгаа хэдий ч бүх дулааны цахилгаан станцууд цахилгаан шүүлтүүрээр хангагдаагүй, мөн улирлын чанартай үнс ашиглах, хадгалахад хүндрэлтэй асуудлууд байсаар байгаа тул дүүргэгч болгож нөхөн сэргээлтэд ашиглах нь байгальд ээлтэй шийдэл болно.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 26 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 35 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 37 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 41 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 47 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 52 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 7 цаг 0 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 12 цаг 0 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 12 цаг 6 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 25 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 26 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 28 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 30 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 32 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 34 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 35 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 36 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 37 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 38 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top