x

Б.Идэр-Од: Иргэн бүр өөрсдийнхөө хэмжээнд байгалиа хамгаалж чадвал ирээдүйд бид усны хомсдол, цөлжилт, зэргээс сэргийлж чадна

Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмблэгддэг боловч усыг хуримтлуулах, нөөцлөн ашиглагдаггүйгээс усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Өнгөрсөн оны байдлаар манай орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Олон нийтэд бодит байдлыг мэдээллэх, усыг хайрлан хамгаалах, гамнаж сурах зөв дадал хэвшүүлэх зорилгоор БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж өнөөдөр хаалтаа хийлээ. Тус аянаар ард иргэд тэр дундаа залуу үед чиглэсэн нөлөөллийн ажлыг түлхүү өрнүүлсэн юм. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нийгмийн цахим сүлжээнд 100 орчим постер, 40 гаруй шторк, 400 гаран мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэснийг давхардсан тоогоор 7,2 сая хүн үзжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ш.Мягмар: “Дэлхийн дулааралд хамгийн их өртөж, эмзэгшиж байгаа орны нэг бол манай Монгол орон. Үүнээс шалтгаалан маш олон сөрөг нөлөө байгаль дэлхийд гарч байгаа. Үүний нэг нь усны хомдсдол. Бид усыг үйлдвэрлэдэггүй. Тиймээс байхгүй усыг бий болгох боломжгүй. Харин байгаа усаа нөөцлөх, арвилан гамнах, хайрлах хамгаалж сурах зайлшгүй хэрэгцээ тулгараад байна.  Энэ хүрээнд хэрэгжүүлсэн аян өнөөдөр өндөрлөж байна. Залуусд тодорхой хэмжээнд нөлөөлж, эерэг үр дүнгүүд гарч чадсан гэж дүгнэж байгаа.”

Цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг: “Аяны хүрээнд иргэд, олон нийтэд зайлшгүй мэдэх шаардлагатай тоо баримт, улс орны нөхцөл байдаг, усны чиглэлээр авах арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг бэлтгэн хүүхэд залууст чиглэсэн нөлөөллийн ажлыг олон сувгаар хийлээ. Аянаас бид нэг л үр дүнг хүлээж байгаа. Энэ нь ард иргэд, тэр дундаа залуу үедээ усны хэрэглээний зөв дадлыг суулгах юм. Усыг гамнадаг болгоё, хайрлаж хамгаалж сургая, үнэ цэнийг нь ойлгуулая. Бид цэвэр усыг ахуйн хэрэглээндээ, машин угаахдаа, бие засахдаа хүртэл гамналгүй урсгаж байна. Энэ замбараагүй хэрэглээг хязгаарлах, саарал усны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хэрэглээнд хэвшүүлэх зэрэг олон ажлыг аяны үргэлжлэл болгон цаашид хийхээр төлөвлөсөн байгаа.”

Б.Идэр-Од: “Цэнхэр алт усаа хайрлая аянд дэмжигч иргэний хувьд идэвхтэй ороцлоо. Одоогоор үр дүнгийн тухай ярих арай эрт байх. Гэхдээ бид юу ч хийлгүй зүгээр сууснаас дээр эерэг өөрчлөлтүүд гарсан гэж бодож байгаа. Миний хувьд бидний тэр бүр мэддэггүй усны талаарх мэдээ, мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтэд энгийн, ойлгомжтой түгээх гэж хичээн ажилласан. Энэ хугацаанд миний анзаарч, ажигласан нэг зүйл бол бид байгаль орчин, эх дэлхийн эрүүл мэнд гэдгийг өөрөөсөө дэндүү хол гэж боддогт асуудал оршдог юм байна. Байгаль орчны яам, эсвэл экологийн цагдаагийн алба л энэ асуудлуудад анхаарч, ажиллах ёстой биш. Харин иргэн бүр өөрсдийнхөө хэмжээнд байгалиа хамгаалах, хайрлах, нөхөн сэргээх алхмуудыг хийж чадвал бид ирээдүйд усны хомсдол, цөлжилт, дэлхийн дулаарал зэргээс хамгаалж чадах юм байна. Хүн бүр үүнийг ойлгоосой, ойлгоод зогсохгүй үйлдэл хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.”

Цэнхэр алт болсон цэвэр усаа хайрлахгүй бол Монгол улс 2028 оноос эхлэн хомсдол үүсэж, 2050 он гэхэд цэвэр усны хомсдолд бүрэн орно гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 8 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 17 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 20 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 23 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 29 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 34 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 42 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 42 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 11 цаг 48 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 7 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 8 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 10 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 12 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 14 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 17 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 17 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 18 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 19 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 20 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top