Хөвсгөл аймагт өчигдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Соёо багийн “Эвт хөндий” гэдэг газар есдүгээр сарын 30-ны 17:02 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс мэдээллээ.
Харин тус сумын Засаг дарга "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй" гэж мэдэгджээ.