x

Аялал жуулчлалын салбарынхан чууллаа

Жил бүрийн 9-р сарын 27 өдрийг Дэлхий нийтээр Аялал жуулчлалын өдөр тохиодог. Энэ өдрийг угтан  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” сэдвийн дор аялал жуулчлалын салбарын бүх шатны төлөөллүүдтэй чууллаа. Дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор жуулчдын урсгал хязгаарлагдаж, эдийн засгийн хүндрэлд хамгийн их өртөж байгаа салбарын нэг нь аялал жуулчлал юм. Энэ утгаараа Д.Сарангэрэл сайд аялал жуулчлалын салбарын төлөөлүүдтэй уулзаж өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

 

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Өнөөдрийн байдлаар Монгол улсын аялал жуулчлалын салбар Ковид-19 цар тахлаас үүдэн 400 гаруй саяр долларын алдагдалд ороод байна. Гэхдээ би алдагдалд орлоо гээд гар хумхин суухгүйгээр харин ч боломж болгон ашиглахаар ажиллаж байгаа. Тухайлбал, бид гадны жуулчин хүлээн авах боломжгүй энэ хугацаанд аялал жуулчлалын салбарын бэлтгэл ажлыг хийх, дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцөө бэлтгэх гэх мэт олон ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Өнөөдрийн энэхүү уулзалтаар аялал жуулчлалын чиглэлийн мэргэжлийн байгууллага, холбоод, компаниудын төлөөллийг оролцуулан төр, хувийн хэвшлийн түшнлэлийн хүрээнд аялал жуулчлалаа хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, нэг сая жуулчны зорилтод хүрэхэд бид юу хийх вэ гэдэг талаар чөлөөтэй санал солилцож, тодорхой шийдлүүдийг гаргаж байгаа юм.”

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан мэдээллээр 2020 оны 6-р сарын байдлаар жуулчдын тоо дэлхий дахинд 92 хувь, Ази, Номхон далайн орнуудад 99 хувиар тус тус буурч, салбарын алдагдал 910 тэрбум долларт хүрсэн, аялал жуулчлалаас бий болсон 100 гаруй сая ажлын байр эрсдэлд орсон үзүүлэлттэй байгааг мэдээлсэн.

 

Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр:  “Аялал жуулчлал гэдэг бол олон салбарыг нэгтгэдэг цогц салбар гэдгээрээ онцлогтой. Нөгөө талаасаа хөдөөг хоттой, малчин ахуйг гадны биенесментэй, цаашлаад Монголыг дэлхий ертөнцтэй холбож байдаг гүүр салбар юм. Ковид-19 цар тахлаас үүдэн гаднаас Монголд жуулчдыг оруулж ирдэг 450 тур компаний өнөөдрийн байдлаар тэг зогсолт хийгээд байна. Эдгээрээс 300 компани хаалгаа барьсан байдалтай байна. Үүнийг дагаад тухайн компаниас гадна зөөж авчирдаг нислэгийн компани, байрлуулдаг зочид буудлууд, хэлмэрч, хөтөч гээд бүгд тэг зогсолтод өртөж маш байдалд байгаа. Өнөөдрийн уулзалтаар салбарын сайд, удирдлагуудтай хамтран энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулах, яаж дасан зохицох, ирээдүйд хэрхэх тухай ярилцлаа. Тодорхой шийдлүүд хэрэгжиж, үр дүнгээ өгнө гэж итгэж байна.”

 

Цаашид Монголын Аялал жуулчлалын салбарын хувьд хэрхэн богино хугацаанд эргэн сэргэлтийг бий болгох, цар тахлын дараах даван туулах  арга замыг хамтдаа тодорхойлж, ирэх жилүүдэд хүчээ нэгтгэж, ажиллах хэрэгтэйг энэ үеэр салбарын мэргэжилтнүүд хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 4 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 13 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 15 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 19 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 25 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 30 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 38 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 38 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 11 цаг 44 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 3 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 4 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 6 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 8 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 10 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 12 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 13 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 14 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 14 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 16 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top