x

Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна

Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр буюу Монреалийн протокол хүчин төгөлдөр болсны 35 жилийн ой өнөөдөр тохиож байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албанаас ард иргэдэд озоны давхаргын ач холбогдол, хамгаалах ажлын үйл явц, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ.

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад олон дэвшилтэт зүйлсийг бүтээсэн боловч үүнийг дагаад сөрөг үр дагаварууд ч гарсаар байна. Түүний нэг нь агаар мандлын озоны давхаргын хомсдол юм. Энгийнээр Озоны давхарга нь нарнаас ирдэг хэт ягаан туяаг өөртөө шингээж, шүүж авдаг бидний амьдралыг хамгаалагч давхарга юм. 1970-аад оны сүүлчээс дэлхийн эрдэмтэд озоны давхаргад нүх үүсч, хүн төрөлхтний амьдрал аюул учирсныг анх удаа судалж мэдсэн байдаг. Тиймээс хариу арга хэмжээ авч дэлхийн улс орнууд хамтран 1985 онд “Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”, 1987 онд “Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-ыг тус тус хэлэлцэж баталсан. Өдгөө Тал-Улс орон болсон 198 орны үе үеийн засгийн газар, эрдэмтэн судлаачид, байгууллага, ард иргэд арьсны хорт хавдар, нүдэнд цагаа унах, дархлаа сулрах зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, байгаль орчин, экосистемийг хамгаалах үйл хэргийг амжилттай хэрэгжүүлж байна.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр: “Дэлхийн дулаарлын улмаас манай улсад 3 жил тутам тохиодог байсан ган гачиг жил бүр ажиглагдаж, малын бэлчээрийн ургамалын ургац буурч, зарим нутагт үер усны аюул нэмэгдэх болсон. Иймд дэлхийн дулааралд нөлөөлдөг хөргөгч бодисын хэрэглээнээс зайлшгүй татгалзах шаардлага бидэнд гарч байгаа. Азоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын гэрээ хэлэлцээр хэрэгжүүлэх талаар МУ-ын Засгийн газар идэвхтэй байр суурь эзэлж зохих амжилт гаргаж байгааг онцолмоор байна. Түүнчлэн бидний үр хойчийн ирээдүй бидний үйлдлээс ихээхэн хамаарна. Тиймээс озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал ач холбогдолтой. Аливаа бодис, техник технологийг ухамсартай, зохистойгоор хэрэглэж байгаль орчноо хамгаалахад иргэдээ уриалмаар байна.”

Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн протоколд нэгдэн орсон бөгөөд озоны давхаргыг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд өөрийн улсын зүгээс хувь нэмрээ оруулж байна. Манай улс Монреалийн протоколыг хэрэгжүүлснээр Тогтвортой хөгжлийн 3, 9, 12, 13, 17 дугаар зорилтуудыг хэрэгжүүлэх ажилд  идэвх чармайлт гарган амжилттай ажиллаж байгааг албаны хүмүүс онцоллоо.

4 жил тутамд НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрөөс бэлтгэн гаргадаг “Озоны давхаргын тухай 20 асуулт, хариулт”  тайлангийн 2018 оны шинэчилсэн хувилбарт Монреалийн протоколын ачаар озоны давхарга эргэн нөхөгдөж энэ зууны сүүл гэхэд 1980-аад оны төлөвтэй ижил түвшинд хүрнэ гэж үзэж байна. Харин 2060 он гэхэд бүрэн нөхөгдөнө гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа.

БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн: “Озоны давхаргыг хайрлаж, хамгаалах шаардлага дэлхийн бүх хүнд иргэд хамаатай болсон. Учир нь озоны давхаргагүйгээр бид  олон аюул эрсдэлтэй нүүр тулах юм. Тухайлбал, хүний дархлааг маш ихээр унагадаг. Тэгснээр хүн төрөлхтөн ямар ч өвчнийг эсэргүүцэх, тэмцэх чадваргүй болж өвчлөл ихсэх юм. Мөн нүд, арьс гэмтэх асуудал ихээр гарах болно. Тэр дундаа нүдний цагаа унаж, болор цайрах, төрөл бүрийн арьсны халдвар өвчин үүсэх, тархах гэх мэт эрсдэлүүдийг нэрлэж болно. Тиймээс озоны давхаргыг хамгаалах цаашлаад озоны давхаргыг нөхөх, хуучин хэвэнд нь оруулахаар дэлхийн бүх улс орон нэгдэж, тэмцэн ажиллаж байгаа юм.”

Озоны давхаргаа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь зөвхөн дан ганц Засгийн газруудын үүрэг хариуцлага биш. Хүн бүр өөрсдийн хөргөгч, хөргүүртэй агуулах, зоорь, тасалгааны болон автомашины агааржуулагч зэрэг бусад хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн хэрэглээндээ хариуцлагатай хандсанаар хувь нэмрээ оруулах юм. Эдгээр төхөөрөмжийг зохистой ашиглаж, зөв засвар үйлчилгээ хийлгэж, зохистой хаяж устгавал хэрэглэх эрчим хүч болон гарах ялгарлыг багасгах боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 4 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 13 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 15 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 19 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 24 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 30 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 38 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 38 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 11 цаг 44 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 2 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 4 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 6 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 8 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 10 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 12 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 13 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 13 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 14 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 16 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top