x

Анх удаа нөхөн сэргээлтийн ажлыг тусгай дансанд байршуулсан барьцаа мөнгөөр хийнэ

МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. Улсын хэмжээнд 2020 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан буюу нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 612 га талбайд техникийн, 440 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна.Байгаль орчин аялал жуулчлалын яам нь ХАН зарчим буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн зарчмыг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа. Энэ хүрээнд нөхөн сэргээлтийн ажилд онцгойлон анхаарал хандуулж тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүй тохиолдолд эрхийг шууд цуцлах ажлыг эрчимтэй хийсэн. Түүнчлэн нөхөн сэргээлтийн ажлыг явуулах мэргэжлийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оноос энэ оныг дуустал шинээр олгохгүй, эрхийг сунгахгүй байх шийдвэрийг гаргасан. Учир нь нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмалын олборлолт хийх, нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийхгүй байх гэх мэт зөрчлүүд ихээр гарсантай холбоотойгоор тус шийдвэрийг гаргасан юм. Зөрчил гаргасан нь тогтоогдсон нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг тухай бүрд нь бүрэн цуцалж өнөөдрийн байдлаар эрх бүхий 61 мэргэжлийн байгууллага нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж байна.

 

Салбар яамнаас уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл авсан байгууллага байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрүүлдэг.Өнөөдрийн байдлаар /2020.09.07/ тус дансанд 17 тэрбум гаруй төгрөг төвлөрөөд байна. Тэгвэл анх удаа нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцааны мөнгөөр нөхөн сэргэлтийн ажлыг Архангай аймгийн Цэнхэр суманд хийх гэж байна. Тус сумын 862 га газарт уул уурхайн үйл ажиллагаа явагдсан бөгөөд 531 га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа юм. 1999 оноос эхэлж ашиглалт хийгдсэн учраас биологиийн нөхөн сэргээлт хийхэд нэлээн хүндрэлтэй болсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс эхний ээлжинд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг тус суманд хийх юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 22 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 31 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 33 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 37 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 42 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 48 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 56 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 56 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 12 цаг 2 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 21 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 22 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 24 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 26 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 28 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 30 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 31 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 32 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 32 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 34 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top