"Шарилжгүй Улаанбаатар-5" аян тав дахь удаагаа "Харшлын эсрэг хамтдаа" уриан дор болж, 7 дугаар сарын 16-30, 8 дугаар сарын 10-25 хүртэл 2 үе шаттай явагдан өндөрлөө.
Шарилж, луулийг цэвэрлэхэд хөрсөнд 5-10 см үлдээж, тайралт хийхийг эрдэмтэн мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингэж тайрснаар хөрсийг хамгаалж, эрүүлжүүлэх ач тустай аж.
Тиймээс "Шарилжгүй Улаанбаатар-5" аянаар иргэд гэр, байшин, хашаа, байгууллагын ойр орчимд ургасан шарилж, луулийн тоосонцор нь гэр бүл, ажилчид, цаашлаад олон мянган хүнийг харшилтай болгох эрсдэлтэй тул ургамлын тоосонцор дэлгэрэхээс өмнө орчныхоо шарилж, луулийг цэвэрлэхийг уриалж ажилласан юм.
Иргэдийн хувьд хашаа, байшин, гэр, ойр орчмын хүүхдийн тоглоомын талбайн эргэн тойрны хог ургамал, шарилж луулийг цэвэрлэх нь өөртөө болон нийгэмд тустай үйл ажиллагаа гэдгийг тус аянаар сурталчилсан билээ.
Нийслэлээс “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж аяны хүрээнд ажил эрхэлдэггүй 136 иргэнийг ажлын байраар ханган, хөдөлмөр хамгаалалын иж бүрэн хувцас, хэрэглэл, автомат хадуур зэрэг багаж хэрэгслээр хангаж өдрийн хоол, урамшууллыг шийдвэрлэн, 4.8 сая м ам дөрвөлжин талбайн ургамлыг цэвэрлэж, устгаж ажиллажээ.