x

Арьс ширний үйлдвэрийн үнэрт хотоороо хордсоор байх уу???

Улаанбаатар хотын хэмжээнд 140 орчим арьс ширний үйлдвэр бий гэдэг. Эдгээр үйлдвэрүүдийг хотоос гаргах тухай шийдвэр гараад 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл долоон жил өнгөрчээ. 2017 он гэхэд үйлдвэрүүдийг Эмээлт өртөөнд шилжүүлсэн байхаар тооцож, түүхий эдийн цэгүүдийг тийш нь шилжүүлсэн боловч үйлдвэрүүд нь одоо ч хотын төвдөө хэвээрээ байгаа.

Тэгвэл манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийн II, VI хороонд байрлалтай УСУГ-ын харьяа “Харгиа” цэвэрлэх байгууламжийг зорилоо. Одоогийн байдлаар “Харгиа” цэвэрлэх байгууламжаар дамжаад үйлдвэрийн хашаандаа байгаа арьс шир, ноос ноолуурын 27 орчим үйлдвэр бохироо нийлүүлдэг юм.  Цэвэрлэх байгууламжаас 50 орчим метрийн цаана байрлах үйлдвэрийн үүдэнд ойртвол цэвэрлэх байгууламжийн үнэрээс хэд дахин эвгүй үнэр үнэртэж, удаан байхын аргагүй амьсгалахад ч бэрх. Үнэхээр ч  ийм үнэртэй орчинд сургууль, эмнэлэг, хүнсний агуулах болон орон сууцны хороолол байгаа нь эдгээр хүмүүсийн эрүүл мэнд, цаашлаад нийслэлчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх асуудал болсныг илтгэж байгаа юм.

Уг нь цэвэрлэх байгууламж, тодорхой хэмжээний хамгаалалтын зурвас, бүстэй байх ёстой. Энэ нь ч барилгын норм дүрмээрээ тогтоогдчихсон байдаг. Гэтэл 5, 10, 20 метрийн зайтай орон сууцны хороолол үүсэн төвлөрсөн байна. “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хашаанаас тав ч хүрэхгүй алхмын цаана “Хийморь баясах” Сөх, “Зайсан апартмэнт” зэрэг орон сууцны иргэд арьс ширний үйлдвэрийн үнэрт утуулсаар өдийг хүрчээ.

Иргэд, оршин суугчид холбогдох байгууллагуудад гомдол гаргахад торгууль тавиад л  өнгөрдөг аж. Хан-Уул дүүргийн II-р хорооны орон сууцны барилгууд их онцлогтой. Дийлэнх нь  сүүлийн хэдэн  жил ашиглалтад  орсон. Барилгын компаниуд болон оршин суугчид худалдаагаа өвөл хийчихдэг болохоор зундаа ийм  эвгүй үнэртэй, бохирдол ихтэй газар гэдгийг мэдээгүй авчихдаг.  Арайхийн хураасан мөнгөөрөө худалдан авсан  байраа буцаах гэхээр  боломжгүй. Худалдан авах ч хүн олддоггүй байна. 

“БАЙРНЫХАА ГАДАА НАРЛАХ, САЛХИЛАХ ТАЛААР БОДОХ Ч ЮМ БИШ”

Хан-Уул дүүргийн “Хийморь баясах” СӨХ-ийн гүйцэтгэх захирал М.Хишигээ “Арьс ширний үйлдвэрүүдийн дийлэнх нь нийслэлийн Хан-Уул дүүрэгт төвлөрдөг. Түүнээс хойш хот, дүүрэг хоёр хэдэн ч Засаг даргын нүүр үзэв, тоогоо алдсан. Үе үеийн Засаг дарга нар, ИТХ-ын гишүүд “Арьс ширний үйлдвэрийг хотоос гаргана” гэж дүүргийн иргэдэд амлаж сонгогддог ч бүтэлтэй болсон нь ганц үгүй. Манай байрны оршин суугчид “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжтай хаяа залгасан байранд 2009 оноос хойш амьдарч байна.

Түүнээс хойш барилга нэмэгдэн, айл өрхийн тоо өссөн ч ганц ч аж ахуйн нэгж нүүсэнгүй, арьс, ширний үйлдвэр болон цэвэрлэх байгууламжаас гардаг өмхий үнэрт бид утуулсан хэвээр байна. Ялангуяа зуны улиралд тэсэхийн аргагүй үнэртдэг учраас салхивч ч онгойлгох аргагүй болдог. Байрныхаа гадаа нарлах, салхилах талаар бодох ч юм биш. Цэвэрлэх байгууламжийн орчимд 500 метрээс дотогш аж ахуйн нэгж, иргэнд газар өмчлүүлэхгүй гэж заасан байдаг гэсэн. Гэтэл  нийслэл, дүүргийн удирдлага нь үл хэрэгсэн, барилгын компаниудад газар олгож, барилгууд баригдсаар байна” хэмээв.

Хан-Ул дүүргийн II хорооны оршин суугч “Энд арав орчим жил амьдарлаа. Өмхий үнэр байнга үнэртдэг. Баруун тал, хойноосоо салхитай үед бүр ч их үнэртдэг. Настай хүн болохоор л толгой байнга өвдөөд, хамар битүүрээд байна гэж боддог байсан чинь энэ үнэртэй л холбоотой юм билээ. Эгч нь байнгын толгойны эм, хамрын цацлага хэрэглэдэг болсон. Уг нь өөр газар нүүе гэж бодсон ч бололцоо хүрэхгүй юм” гэсэн юм.

“АРАВДУГААР САРЫН 1-НЭЭС ЭХНИЙ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ЗОРЬЖ БАЙГАА”

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Дарханы арьс ширний цогцолбор нь Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт болгох, түүнийг дагасан ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой төсөл. Цогцолбор баригдсанаар хөнгөн үйлдвэрийн салбарт шууд 2300, үйлчилгээ ханган нийлүүлэлтийн салбарт шууд бусаар 5000 гаруй ажлын байрыг шинээр бий болох юм. Цогцолборын хүрээнд үйл ажиллагаа явуулах үйлдвэрүүд нь жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулах, 10 мянган тонн ноос, ноолуур угаах самнах хүчин чадалтай байх юм” гэдгийг хэлж байсан.

Харин цогцолборын бүтээн байгуулалтын ажил яг одоогийн байдлаар ямар түвшинд явж байгааг Дархан арьс ширний цогцолбор компанийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяраас тодруулахад “Суурь дэд бүтэц, цахилгаан түгээх, дамжуулах дэд станц, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 96 хувьтай явагдаж байна. Аравдугаар сарын 1-нээс эхний үйлдвэрийг ашиглалтад оруулахаар зорьж ажиллаж байна” гэлээ.

Өнөөдөр нийслэл хотын хөрсний бохирдол хүн амьдрахад хүндрэлтэй болсныг судлаачид сануулж байна. Тухайлбал, арьс ширний үйлдвэрүүдээс гардаг бохирдол нь идээлдэг ба зургаа ба гурав валенттай хром нь хорт хавдар үүсгэдэг. Ялангуяа улаан хоолой, элэг, ходоодонд маш хортой. Энэ нь хөрс усаар дамжин олон жил хордуулж эцэстээ хорт хавдрын үүр уурхай болгодог аж. Иймд нийслэл дэх арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаравчилмаар байна. Хотын баруун урьд хэсгийнхэн тэр аяараа өмхий үнэр дунд амьдарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 8 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 17 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 20 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 23 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 29 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 34 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 42 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 42 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 11 цаг 48 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 7 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 8 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 10 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 12 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 14 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 17 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 17 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 18 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 19 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 20 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top