x

Баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас мэдээлж байна. 

Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Онон, Хэрлэн, Улз, Хангай нуруунаас усжих Чулуут голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Балж, Онон, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см тус тус даван хүчтэй үерлэж байна.

Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хот орчимд Туул голын усны түвшин 10 см, Чулуут гол Өндөр-Улаан сум орчимд 5 см, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд 5-10 см тус тус нэмэгдэнэ.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлж:

  • Урьдчилан сэргийлэх цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

  • Тээврийн хэрэгслийн жолооч нар ээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх,

  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд тоглуулахгүй байх,

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;

  • Гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 3 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 12 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 15 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 18 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 24 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 29 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 37 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 37 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 11 цаг 43 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 2 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 3 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 5 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 7 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 9 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 12 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 12 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 13 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 14 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 15 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top