x

Илэрсэн зөрчлийг арилгуулах “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг зохион байгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ААН, байгууллагуудын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд норм, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд зорилгоор “Нөхөн сэргээлт-2020” хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний талаар өнөөдөр aжлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээлэл өглөө.

НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Гантулга “Улаанбаатар хотод ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 86, хайгуулын 82 лицинзтэй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж, байгаль орчны багц хуулиудын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар СХД, Баянзүрх, Налайх, Хан-уул дүүргүүдэд ажлын хэсэг гарч хяналт шалгалтын ажлыг хийж байна. Ирэх сарын 20-н хүртэл эдгээр аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, нөхөн сэргээх мэдэгдлүүдийг өгсөн. Үүний дараагаас нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд холбогдох арга хэмжээг авна. Хуулийн хүрээнд нөхөн сэргээлтээ хийж, зөрчил дутагдалгүй гаргахгүйн тулд энэ хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа ” гэв.

2017-2019 оны хооронд байгаль орчны багц хуулиудыг зөрчсөн, нөхөн сэргээлт хийгээгүй 96 лицинзийг нийслэлийн Засаг даргын 609 тоот захирамжаар хүчингүй болгожээ.  “Нөхөн сэргээлт-2020” хяналт шалгалтын үйл ажиллагаанд нийт 214 ААН-ийг хамруулсан байна. Үүнээс 69 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авч, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 2 ААН-ийг Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны үнэлгээ, дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоо “Нийт 214 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хяналт шалгалт хийлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 онд 114 га, 2019 онд 97 га талбайд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн байна.  “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээлтийн үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байна” хэмээлээ.

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэн “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний үеэр Экологийн цагдаагийн албанаас нийт 17 гэмт хэрэг, 9 зөрчлийг илэрүүлж нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газар хэлтсүүдэд шалган ажиллаж байна" гэлээ. 

“Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг ирэх сарын 20-н хүртэл зохион байгуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 7 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 16 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 19 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 22 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 28 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 33 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 41 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 41 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 11 цаг 47 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 6 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 7 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 10 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 11 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 13 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 16 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 16 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 17 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 18 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 19 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top