Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Хөвсгөл нуурын эрэг орчимд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийж байна.
2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн эргүүл хяналтаар Хатгал тосгон буюу Хөвсгөл нуурын баруун эрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудал нь бохир усаа насосоор татан, урсгаж, нуурыг бохирдуулж байгаа нь илэрсэн талаар Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа цахим хуудастаа мэдээлжээ.
Мэдээлэлд "2020 оны 08 дугаар сарын 25-нд хатгал тосгоны эдэлбэр газар буюу усан замын зогсоолын баруун урд байрлах “Далай ээж -1”, “Далай ээж-2” зочид буудал нь бохир усаа насосоор татан урсгаж хөвсгөл нуурыг бохирдуулж байгаа нь эргүүл, хяналтаар илэрлээ. Уг хэрэг дээр зохих арга хэмжээг авч үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна. цаашид хяналт шалгалт үргэлжилж, хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэх болно!!!!!!" гэж мэдэгдсэн байна.