x

Гэр хороолол, аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалтын 34 газар байдаг. Тэдгээрийн удирдлагуудыг өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзалт хийлээ. Тус уулзалтаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, мөн одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм.

Түүнчлэн Засгийн газрын түвшинд анхаарах шаардлагатай салбарын 10 гол зорилтыг дарга нарт танилцуулж санал сэтгэгдэл солилцлоо.

Үүнд:

  1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах

  2. Хөвсгөл нуураа хамгаалах. Тэр дундаа хөрсний бохидлын асуудалыг нэн тэргүүнд шийдвэрлэх

  3. Нийслэлийн цэвэр усны асуудлыг шийдвэрлэх

  4. Гэр хороолол, аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” хөтөлбөр хэрэгжүүлэх

  5. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын асуудалд анхаарал хандуулах

  6. Цэнгэг усны нөөц, гол мөрний 55 хувийг хамгаалалтад авах

  7. Ховордсон ургамал, ан амьтдыг зориудаар өсгөх, бий болгох

  8. Уул уурхайн ажлын улмаас сүйтгэгдсэн газар нутгуудад нөхөн сэргээлтийн ажлыг нэн даруй хийх

  9. Хог хаягдлын асуудлыг ахисан түвшинд шийдвэрлэх

  10. Туул голын нөхөн сэргээлтийг хийх, хог хаягдал хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон зорилтууд багтсан.

Хэлэцүүлэгийн үеэр Улсын тусгай хамгаалалтын дарга нар Д.Сарангэрэл сайдад тулгамдаж байгаа асуудал, хүндрэл бэрхшээлүүдийн талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, Хөвсгөлийн Улаантайга УТХГ-ын дарга Ж.Төмөрсүх хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.

"Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал тэр дундаа харилцаа холбооны асуудал амаргүй байна. Байгаль хамгаалагч хүн олон хоногоор хээр хөдөө, уул усаар явдаг. Тийм үед албан газар, гэр бүлийнхэндээ хаана, яаж яваагаа дуулгаж чаддаггүй. Холбоогүй олон хоног явахад ар гэр санаа зовохоос эхлээд асуудал их" гэсэн юм.

Мөн 1990-ээд онд батлагдсан Тусгай хамгаалалтын хууль нь дэндүү хоцрогдсон, олон зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай байгааг хэлсэн юм. Түүнчлэн Улсын тусгай хамгаалалтын газрын дарга нар байгаль хамгаалагчдын цалинг нэмэх, харилцаа холбооны асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндэд анхаарал хандуулах, тэтгэвэрийн насыг 55 насаар тогтоох, самар хураалтыг хойшлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байгааг салбарын сайдад уламжилсан.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл сайд “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилладаг албан хаагч бүр энгийн иргэнээс илүү эх оронч сэтгэлтэй, хүн чанартай, мэдлэг чадвартай байх нь хамгаас чухал юм. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хүн нэг бүрийг, тэр дундаа удирдалагуудаа идэвх зүтгэлтэй, сэтгэл зүрхтэй ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна” гэсэн юм.

Түүнчлэн Д.Сарангэрэл сайд үүрэгт ажлын хугацаандаа “ХАН буюу Хамгаалана, Ашиглана, Нөхөн сэргээнэ” бодлогыг салбарынхаа бүх шатанд хэрэгжүүлэн ажиллана гэдгээ онцлон хэлсэн.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 6 цаг 19 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 29 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 6 цаг 31 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 6 цаг 35 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 6 цаг 40 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 6 цаг 46 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 6 цаг 54 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 11 цаг 53 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 12 цаг 0 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 12 цаг 18 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 12 цаг 19 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 12 цаг 22 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 12 цаг 24 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 12 цаг 26 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 12 цаг 28 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 12 цаг 28 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 12 цаг 29 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 12 цаг 30 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 12 цаг 32 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Өчигдөр 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top