Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Суумхайн даваа” гэх газар ойн түймэр гарчээ.
Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 2-ны өдрийн 21:30 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 22:25 цагт түймрийг цурамд оруулжээ. Алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.
Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:
-
Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
-
Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
-
Ил задгай гал түлэхгүй байх,
-
Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,
-
Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.