x

Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр

Цөлжилт, хуурайшилттай тэмцэх Дэлхийн өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 17-нд тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблей 1995 оны нэгдүгээр сарын 30-нд зарласан юм. Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “ Ган цөлжилтөнд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцийг 1994 оны зургаадугаар сарын 17-нд баталсантай холбоотойгоор уг өдрийг бий болгожээ. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дагуу дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад байна. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байна. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна.  Улмаар цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ.Энэ конвенцид манай улс 1996 онд нэгдэж, Монгол улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна. Ялангуяа, хуурайшилт өндөртэй Монгол орны хувьд цөлжилтийн асуудал төр засгийн түвшинд онцгой анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод буй. Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь буюу ерөнхийдөө их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэх тоо мэдээлэл ч бий.  Үүнд байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүн илэрхийлэх болсон.  Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна.  Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2  хувиар бууруулахаар тусгасан. Ингэхдээ 2030 онд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилтыг БАОЖЯ-наас хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1818.6.17. Парисын зураачийн хүү, консерваторыг дүүргэгч, хөгжмийн зохиолч Шарль Гуно төржээ. Авъяаслаг ая зохиогч, хөгжмийн хөргийг бүтээгч тэрээр хөгжмийн түүхэнд уянгалаг дуурь зохиогч гэдгээр оржээ.Тэрээр “Фауст”, “Мирейль”, “Ромео,Жульетта” зэрэг дуурь, 140 гаруй романс дууны аяыг зохиожээ.

1885.6.17. Нью-Йорк хотын боомтод Америкийн ард түмэнд Францын ард түмний бэлэглэсэн  Эрх чөлөөний хөшөөг ачсан "Изере" уурын хөлөг онгоц хүрэлцэн ирэв. Түүнийг зөөхийн тулд хөшөөг 350 хэсэг болгон зүсээд 214 хайрагт хийсэн байв.

1937.6.17. Массачусетс мужийн Кембриж хотод Эдвин Лэнд оптикийн техник үйлдвэрлэгч "Polaroid Corporation" компанийг  үүсгэн байгуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Лэндийн зохиосон техникийн эрэлт өндөр байлаа. Лэнд армийн оптик: шөнийн харах төхөөрөмж, шумбадаг онгоцны дуран, дурангуудыг бэлтгэж байв.Гэрэл зургийн авалт ба зураг гаргах ажиллагааг нэгтгэсэн гэрэл зургийн аппарат бүтээхээр Лэнд 1946 оноос ажиллаж эхлээд жилийн дараа бүх процесс нь 60 секундад хийгддэг фото аппаратыг бүтээжээ.1948 оны арваннэгдүгээр сард Бостоны их дэлгүүрт  арилжааны зориулалтын "Polaroid Land-95" модель гарч ирэв. Үнэ нь 90 доллар байсан аппаратын эхний хэсэг тэр даруйдаа зарагдсан байлаа. 1963 онд "Полароид" “агшин зуурын” өнгөт зургийн аппарат гаргав.Эдвин Лэнд  1970 оны зургаадугаар сарын 17-нд халаасын бүрэн автомат "Polaroid SX 70" аппаратад патент авлаа. Хоёр жилийн дараа  аппарат худалдагдаж эхэлжээ.

1972.6.17. Америкийн цагдаагийн байгууллага “Уотергейт” зочид буудалд байрладаг Ардчилсан намын төв штабт сонсох төхөөрөмж тавьсан таван этгээдийг баривчилжээ. Үүний дараа гарсан хэл ам Ерөнхийлөгч Ричард Никсоныг албан тушаалааса огцороход хүргэжээ.

Эх сурвалж www.zms.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 10 цаг 4 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 10 цаг 14 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 10 цаг 16 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 10 цаг 20 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 10 цаг 25 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 10 цаг 31 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 10 цаг 39 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 15 цаг 38 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 15 цаг 45 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 16 цаг 3 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 16 цаг 4 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 16 цаг 7 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 16 цаг 9 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 16 цаг 11 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 16 цаг 13 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 16 цаг 14 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 16 цаг 14 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 16 цаг 15 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 16 цаг 17 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top