x

Хүрээлэн буй орчныг хамгаалах өдөр

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 05-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Анх 1973 оноос эхлэн хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн өдөр буюу Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэж иржээ. Улс орнууд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, агаар орчны бохирдлыг бууруулах, газрын бүрхүүл, зэрлэг амьтдыг хамгаалах, хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээ зэрэг байгаль орчны тулгамдсан асуудалд улс орон бүрийн анхаарлыг төвлөрүүлж тэмдэглэдэг байна. Энэ өдөр төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг аж. Жил бүрийн Дэлхийн байгаль орчны өдрийг аль нэг улсын Засгийн газар манлайлж бусад орноо уриалдаг байна. Энэ уриалга нь дэлхийн долоон тэрбум хүний нэг хэсэг болсон гурван сая Монголчууд бидэнд ч нэгддэг. Монгол орны үзэсгэлэнт байгаль харьцангуй  онгон дагшин хэвээр байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөллөөс  тулгамдсан асуудлууд хуримтлагдаж  байгаа нь байгаль эх дэлхийдээ ээлтэй хөгжлийн алхаанд хөл нийлүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. Манай улс өнгөрсөн жилийн энэ өдрийг агаарын бохирдлын эсрэг тэмдэглэж байжээ.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1783.06.05. Өнөөгөөс 227 жилийн өмнө Францын зохион бүтээгчид ах дүү Монгольфе өөрсдийн бүтээсэн агаарын бөмбөлгийг нисгэж үзүүллээ. Тэд маалинган дотортой цаасаар бөмбөрцгөө бүтээж, доод талд нь сүлжмэл сагс бэхэлсэн байлаа. Бөмбөрцгийн өндөр нь 15 метр, эзэлхүүн нь 2200 шоо метр байлаа. Сагсны дунд зуух тавин тэндээс халуун агаараар бөмбөрцгийг хөөргөжээ. Анхны нислэгээр хүн нисээгүй. Дараа жилийнхээ арваннэгдүгээр сард Пилатр де Розье ба Франсуад"Арланд гэсэн хоёр зоригтон тэдний бөмбөлгөөр бараг хагас цаг агаарт нисчээ.

1851.06.05. Вашингтон хотын “National Era” гэх долоо хоногийн сонин  Гарриет Бичер-Стоугийн  “Том авгын овоохой” романыг хэвлэж эхэлжээ. “Энэ бяцхан авгайн номноос болоод иргэний дайн үүссэн юм” гэж нэгэн удаа АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн хэлж байлаа. Америкийн зохиолч эмэгтэй Гарриет Бичер-Стоугийн роман Америкийн боолын нийгмийн эсрэг зохиол байсан юм. Арван сарын  дотор хэвлэгдсэн роман 1853 онд ном 300 мянган хувиар гарсан нь  тухайн үедээ хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Түүнд олон эсэргүүцэгсэд гарч ирсэн учир 1953 онд Гарриет “Том авгын овоохойн түлхүүр” гэсэн номыг гаргаж романаа үнэн явдлаас үндслэн бичсэн гэдгээ гэрчүүдийн яриагаар өгүүлжээ.

1967.06.05. Өглөөний есөн цагийн үед Израилийн нисэх хүчин гэнэтийн цохилтоор Египетийн нисэх хүчнийг устган агаарт бүрэн ноёрхолоо тогтоосноор Израилийн Египет, Сири, Иорданд довтолсон зургаа хоногийн гэж нэрлэгдсэн дайн болжээ.

Эх сурвалж www.zms.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 10 цаг 5 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 10 цаг 14 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 10 цаг 17 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 10 цаг 20 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 10 цаг 26 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 10 цаг 31 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 10 цаг 39 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 15 цаг 39 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 15 цаг 45 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 16 цаг 4 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 16 цаг 5 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 16 цаг 7 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 16 цаг 9 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 16 цаг 11 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 16 цаг 14 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 16 цаг 14 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 16 цаг 15 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 16 цаг 16 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 16 цаг 17 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top