x

Ногоон зээлийг үргэлжлүүлэн олгоно

Айл өрх нүхэн жорлонгоо шинэчилэн сайжруулж, ААН, байгууллага халаалт, дулаанаа нүүрс түлэхээс өөр, байгаль орчинд ээлтэй шийдлээр солих хүсэлтэй бол 40 хүртэл сая төгрөгийн зээл олгож байгаа. 

Мөн ариун цэврийн байгууламж болон дулаанаа ногоон технологи ашиглан шийдэх хүсэлтэй аялал жуулчлалын компани, ААН-үүд ч жилд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 9 хувийн хүүтэйгээр Төрийн, ХААН, ХАС банкнаас авах боломжтой болсон. Тэгвэл дээрх зээлийг үргэлжлүүлэн олгохоо БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдэв. Тэрээр Монголын Банкны холбооны удирдлагатай уулзах үеэр ийнхүү мэдэгдлээ. 

Учир нь дээр дурдсан "Ногоон зээл"-ийн үйлчилгээг БОАЖЯ Монголын банкны холбоо хамтран нэвтрүүлж байгаа юм. Оны эхний байдлаар нийт 100 орчим иргэн, ААН-д 700 орчим сая төгрөгийн ногоон зээлийг олгожээ.

Олон улсын байгууллагууд байгальд ээлтэй техник, технологийг амьдралд нэвтрүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлж буй банкуудад илүү боломж олгож, хөнгөлөлт эдлүүлж эхэлсэн. Тиймээс  Монгол Улсад ногоон зээлийн үйлчилгээг бий болгоход хамгийн их дэмжлэг үзүүлж, иргэд болон ААН-үүд банкуудад хөнгөлөлттэй зээл авах боломж олгож буй БОАЖЯ-ны хамт олонд Монголын банкуудын холбооноос талархал илэрхийллээ.

Энэ талаар Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд хэлэхдээ, “Манай холбоо, холбооны гишүүн банкууд 2013 оноос Монгол Улсын тогтвортой санхүүгийн хөтөлбөр (ТоС Хөтөлбөр)-ийг санаачилсныг БОАЖЯ бодлого, үйл ажиллагаагаар тасралтгүй дэмжсээр ирсэн. Монгол Улсад Үндэсний ногоон санхүүгийн тогтолцоо бий болгох ажлыг эхлүүлж, ногоон зээлийг санаачлан, хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гарган, тууштай хамтран ажиллаж байгаад талархаж байна” гэсэн юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариу хэлэхдээ, “Манай улс байгаль орчинд ээлтэй, эдийн засгаа хөгжүүлж болдгийн жишээ болно гэдэгт итгэж байна. "COVID-19"-ийн цар тахлаас үүдэлтэйгээр санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн ч энэ оны эхний байдлаар 100 гаруй иргэн, ААН-д 700 орчим сая төгрөгийн ногоон зээл олгосон тооцоо гарсан.

Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олгож буй ногоон зээлийг үйлчилгээг цаашид үргэлжлүүлж, Монголбанктай хамтран шалгуур үзүүлэлтийг бууруулах талаар яриа хэлэлцээрийг хийж байгааг дуулгахад таатай байна. Нүхэн жорлон, зуухаа шинэчлэх, гэр байшингаа дулаалах, цэвэр бохирын асуудлаа сайжруулах, халаалтаа шинэ технологи ашиглан шийдэх хүсэлтэй иргэн бүрт ногоон зээлийг хүргэж ажиллаарай гэж банкуудад хүсэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 9 цаг 50 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 9 цаг 59 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 10 цаг 1 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 10 цаг 5 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 10 цаг 11 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 10 цаг 16 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 10 цаг 24 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 15 цаг 24 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 15 цаг 30 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 15 цаг 49 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 15 цаг 50 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 15 цаг 52 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 15 цаг 54 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 15 цаг 56 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 15 цаг 58 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 15 цаг 59 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 16 цаг 0 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 16 цаг 0 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 16 цаг 2 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top