x

Дэлхийн зөгийн өдөрт зориулав: Зөгийн нийгэмд үзүүлэх ач холбогдол

Зөгий гэхээр та шууд л дүнгэнсэн дуу, эсвэл аймар хатгалтын талаар бодож байна уу? Зарим хүмүүс хортон шавьж ч гэж бодож байж магадгүй юм. Гэтэл нийгэмд болон байгаль дэлхийд үзүүлэх ЗӨГИЙН ач холбогдол маш өндөр байдаг. Тавдугаар сарын 20-ны энэ өдөр Дэлхийн Зөгийн Өдөр хэмээн НҮБ-аас тогтоол гаргасан билээ.

Зөгий бол хүн төрөлхтөнд төрөл бүрийн эрүүл мэндийн ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цорын ганц шавьж юм. Тэр бүтээгдэхүүн нь мэдээж ЗӨГИЙН БАЛ. Зөгийн балны хамгийн наад захын ач холбогдол бол ханиад томуу, элдэв халдвар, хоолойн өвчлөлийг дарна, нойронд тустай, дархлааны системийг дэмжих байдаг.  

Сүүлийн үед дэлхийн улс, орнууд бүтээгдэхүүн борлуулалтаасаа тодорхой хувийг зөгийн тоог нэмэгдүүлэх ач холбогдлыг ойлгуулахад зарцуулдаг болсон байна. Жишээлбэл: зарим орнуудад сургуулийн насны хүүхдүүдэд зөгийн нийгэмд үзүүлэх ач холбогдлыг ойлгуулах сургалтууд хүртэл хийгдэж байна.

Ургамлын ургалтанд...

Зөгийгүйгээр ургамал цэцэг навч багасах болно. Энэ нь мэдээж нийгэмд сөргөөр нөлөөлнө. Ургамал өөрөө бидний хоол хүнс, эм тариа, хамгийн чухал нь хүчил төрөгчөөр биднийг хангагч шүү дээ. Харин ургамлын тоос хүртээж үржих процесст амьтад дэмжлэг үзүүлдэг. Зарим ургамлууд харилцан тоос хүртээж байхад зарим нь зөгийнд найдаж, харин зарим нь салхиар тоос хүртдэг. Зөгий тоос хүртээхдээ эр цэцгийн тоосон уутанцараас тоос авч эм цэцэгт хүртээдэг. Харин энэхүү процесс нь самар, жимс болон үр тариаг бий болгодог юм.

Тоос хүртээх процессийн хувьд

Тэгэхээр зөгий ургамлын ургалтыг тэтгэж бидний дэлхийг үзэсгэлэнтэй сайхан болгодог. Зөгийгүйгээр цэцэрлэг, нуга болон бусад хүчилтөрөгчөөр хангадаг бүхэн мэдэгдэхүйц буурах болно. Түүнээс гадна, цэцэг навч, ургамал нь амьтдын гэр орон болдог. Жишээлбэл: хэрэм, шувууд, шавьжнууд модонд байрладаг. Ингээд бодохоор зөгийгүйгээр байгалийн гинжин хэлхээ алдагдаж сөнөх магадлалын эрсдэл үүсдэг гэсэн үг юм.

Хоол хүнсний эх

Хүний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох үр тариа, самар, жимсийг ЗӨГИЙ бий болгодгийг бид ойлголоо. Тэгвэл хүний хэрэглээний бүтээгдэхүүний 84%-ийн ургалтыг зөгий хийдэг гэж үздэг байна. Зөгийний ачаар хүн төрөлхтөн брокколи, спаржа, канталуп, өргөст хэмх, хулуу, нэрс, тарвас, бүйлс, алим, цангис, интоор гэх мэт жимс жимсгэнэ, хүнсний ногоог хэрэглэж байна. Жимс, хүнсний ногооноос гадна зөгий нь сүүний үнээ болон бусад өвсөн тэжээлтэй амьтдыг хоол хүнс болох ургамлыг ургахад тусалж махны үйлдвэрлэлд хувь нэмэр оруулдаг. Ингээд харахаар үр тариа, шавьж зэрэг жижиг зүйлүүд орчин үеийн энэ нийгэмд хэр их хувь нэмэр оруулж байгааг харж болно.

ЗӨГИЙН БАЛ

Дээр дурьдсанчлан, зөгий бол бал үйлдвэрлэдэг цорын ганц шавьж. Зөгийн баланд хүний амьдралд хэрэгтэй маш олон чухал шимт бодисууд агуулагддаг. Гэхдээ боловсруулсан зөгийн бал (processed honey) болон түүхий зөгийн балнуудын (raw honey) ялгааг сайн ойлгох хэрэгтэй. Учир нь боловсруулсан зөгийн бал бол том хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн бөгөөд зөгийн хорыг нь ялгаад авчихсан, амт сайтай байх магадлалтай ч үйлдвэрийн халуун боловсруулалтанд оруулдаг учир хамаг шимт бодисууд нь устчихсан, амт, үнэр оруулагч нэмсэн байдаг. Харин түүхий зөгийн бал нь боловсруулалтанд оруулаагүй учир бүх шим тэжээлт бодисууд, антиоксидант агуулагдсан байдгаараа хүний эрүүл мэндэд үнэлэшгүй их тустай. Боловсруулсан баланд нэмдэг фруктоз өндөртэй эрдэнэ шишийн сироп нь таргалалтыг үүсгэгч, цаашлаад элэг гэмтээгч, даралт ихсэх зэрэг өвчний шалтгаанууд болдог. Тэгэхээр түүхий балыг сонгож авах нь чухал юм. Ихэнхдээ түүхий гэж бичсэн балыг хайж худалдан авах, зөгийн аж ахуй дээрээс нь авах, эсвэл органик бүтээгдэхүүн зардаг хэсгүүдээс авах нь зүйтэй юм.

Ингээд зөгийн балны ач холбогдлыг мэдсэн юм чинь одоо зөгийнүүд яаж бал хийдэг процессыг тайлбарлая.

Юуны өмнө, зөгий таалагдсан гоё цэцэгнүүд рүүгээ нисч очоод цэцэгнүүдээс шим тэжээлээр баялаг цэцгийн шүүс цуглуулдаг. Цуглуулсан шүүсээ балт гүеэндээ (гэдсэндээ) хадгалж ниссээр үүрэндээ ирээд гулигаж амаараа дамжуулан шүүс хүлээн авдаг зөгийнд дамжуулдаг. 

Зөгийн ходоодонд агуулагддаг маш чухал шимт бодисууд болох амилаза, инвертаза болон диастеза нар нь бал болгон боловсруулахад тусалдаг бөгөөд маш олуулаа нийлж 20 минут дамжуулснаар бал болох үйл явц 50 хувьтай явагдаж хадгалах бэлтгэл хангагдана. Ингээд бэлэн болж байна гэж тооцсон үедээ балыг сархиаган дотор хийнэ. Энэ үед зөгийн бал шингэн усан суурьтай, мөн байгалийн исгэгч агуулдаг тул тэр чигээр нь үлдээвэл исэж сагана. Иймээс зөгийнүүд эргэлдэн нисч далавчаараа сэвж усыг нь ууршуулан зөгийн сахарын концентрацийг нэмэгдүүлдэг. Харин дараа нь бэлэн болсон балнуудаа зөгийн лаваараа таглаж хааж тавьдаг.

Хаагаагүй шингэн балтай сархиаг

Сэвж дуусаад хаасан балтай сархиаг

Бусад зөгийн бүтээгдэхүүнүүд

Зөгий нь балнаас гадна өөр олон хэрэгтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Зөгийн лав бол зөгийн биеийн гадна талд байрлах лавны булчирхайгаас ялгардаг байгалийн лаа юм. Лаваараа зөгийнүүд сархиаг барьдаг. Сархиаг нь авгалдайн гэр, тоос хадгалах гэр ч болдог.

Харахад энэ нь хүн төрөлхтөнд хэрэггүй мэт харагдаж байгаа боловч зөгийн лавыг гоо сайхны бүтээгдэхүүний гол суурь бүтээгдэхүүн болгож ашигладаг.

Зөгийн бал болон лаванд хоолойны өвчнөөс эхлээд арьсны экземийн хүртэл эмчлэх маш олон орц агуулагддаг. Иймээс зөгийн лаваар экзем эмчлэх тос хийдэг. Зөгийн лавд витамин А агуулагддаг тул гэмтсэн арьсын төвөггүй эмчилдэг байна. Түүнчлэн таны арьсыг элдэв хорт зүйлсээс хамгаалдаг. Та өөртөө энэ тосыг хийж болох ба тун удахгүй яаж хийх мэдээллийг оруулъя. Тосноос гадна зөгийн лаваар лаа хийдэг. Энэхүү лаа нь маш удаан асч сайхан үнэр гаргадаг ба лааны мөнгийг чинь мөн хэмнэх болно.

Ингээд харахаар зөгий нь ганцхан хатгадаг муухай шавьж биш, харин ч байгаль дэлхий, манай нийгэмд зөгийн балаараа, ургамлын амьдралыг тэтгэдгээрээ, энэ нь цаашлаад маш олон амьтны хоол болдгоороо өндөр ач холбогдолтой юм. Орчин үед зөгий амьдрах орчноо алдсаар байгаа нь ирээдүйд илүү их хор уршгийг дагуулж болох юм. Иймд зөгийн аж ахуйг дэмжиж ажиллах нь нэн чухал юм.

Т.Мөнхтуул

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • dores (41.79.219.207)
    Мэндчилгээ Сайн уу, миний нэр Дорес РОДРИГЕЗ, би хувийн зээлдүүлэгч бөгөөд та хүссэн зээлээ өгөх гэж ирсэн юм. Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу? Бизнесээ хөгжүүлэхийн тулд зээл хэрэгтэй юу? Том эсвэл жижиг хэмжээний бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Таны амьдрал болон одоогийн санхүүгийн байдлыг өөрчлөх зээл хэрэгтэй байна уу? Аливаа зүйлийг засахын тулд танд яаралтай болон яаралтай тусламж хэрэгтэй байна уу? Бид танд 3% -иас доошгүй хүүтэй зээлийг санал болгохоор ирсэн бөгөөд та 5,000 EUROS-ээс 100,000,000 EUROS хүртэлх зээлийг хамгийн дээд тал нь 50 жилийн хугацаатай авах боломжтой. Зээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг имэйлээр (doresrodriguez17@gmail.com) цаг алдалгүй бидэнтэй холбоо бариарай. Баярлалаа
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Уржигдар 12 цаг 09 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 57 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав Уржигдар 11 цаг 46 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Уржигдар 11 цаг 23 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Уржигдар 10 цаг 35 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Уржигдар 10 цаг 07 мин Аргентинын эмгэнэл 2025-01-01 Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 2025-01-01 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-01 У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ 2025-01-01 Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
Top