x

ШОК: Сайд Д.Сарангэрэлийг “Төрийн хатан эрдэнэ”-ээр тодруулжээ

Долоо дахь удаагийн парламентын отгон чуулганы хаалтаа хийлээ. Энэ удаагийн парламентын гишүүдээс долоон гишүүнийг онцгойлон шилдгээр тодруулж шагнасныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

УИХ-ын дарга долоон гишүүнийг долоон эрдэнийг бэлгэдэн тодруулсан гэдгийг хэлсэн юм. 

“Монгол төрийн ой санамж, туршлагатай гишүүн”-ээр Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг тодруулжээ. Монгол төрийн ой санамж, шударга ёсны төлөө тууштай тэмцэл, төрийн түшиг тулгуур бол туршлагатай парламентчид. Тэднийг бүтээхэд төр, парламент 20-30 жилийг зарцуулдаг учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бодитой хэрэгжүүлэгч Ц.Нямдорж нар бол Монгол төрийн хууль тогтоох ажиллагааны нөмөр нөөлөг, түшиг тулгуур гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. Монголын төр зүтгэсэн хүндээ ээлтэй байх ёстойг тэрбээр дурдаад үнэний төлөө тэмцлийн нөмөр нөөлөг болж ирсэн гэв.

“Төрийн хатан эрдэнэ”-ээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг тодруулжээ. Ковид 19-тэй тэмцэхэд салбараа манлайлан ажилласан, Төрийн хатан эрдэнэ буюу Монголын төр асрангуй, энэрэнгүй, ард түмэндээ ачлалтай, энэрэлтэй байхын бэлгэ тэмдэг болсон тул эмэгтэй гишүүдийг, эрүүл мэндийн салбарыг төлөөлөн Д.Сарангэрэлийг тодруулсан байна.

Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбэ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцсон оролцоо, зохион байгуулсан үүргийг харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг “Монгол төрийн манлай түшээ”-гээр тодрууллаа. 

УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийн байгууллага бөгөөд цөөнхийн тэнцвэрийг хангаж, чуулганд оролцсон ирц, бүтээлч хамтын ажиллагаа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан хувь нэмэр, цагаатгах ажлыг зохион байгуулсан Я.Санжмятавыг “Манлай түшээ”-гээр тодруулжээ.

“Шилдэг залуу түшээ”-гээр Т.Аюурсайханыг тодруулсан бөгөөд түүнийг үнэн, зөвийн төлөө манлайлан оролцож, аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж олон асуудал тэр дундаа авлига хээл хахуультай тэмцэх, нийгмийн сайн сайхны төлөөлсөн тул ийнхүү тодруулсан байна.

Эдгээр долоон гишүүнийг чуулганы ирц, идэвх болон хийсэн ажилд нь үндэслэн тодруулсан бөгөөд онцгой гишүүнээр тодорсныг гэрчлэх тэмдэг олгосон гэв. 

Үе үеийн парламентийн гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд элдэв шагнал, өргөмжлөл олныг авч байсан хэдий ч энэ удаагийн парламент шагналын "цар хүрээ"-гээрээ өмнөх бүх парламентийг ардаа орхилоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • зочин (202.179.27.188)
    сайхан доромжлох юмаа хахахаха
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.191.206)
    Төрийн хатан эрдэнэ нь Сарангэрэл,ноён эрдэнэ нь энэ 2 ын хэн нь юм бэ
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Хулгайч хулгайчам алдаршуулнаа гэж... (66.181.161.2)
    Төрийн хулгайч нар, ингээд сайхан мэдрэлээр нь наадаад ханаж чадах эсэхийг мэдэхгүй орон гаран...
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • АНУН (64.119.26.9)
    Сарангэрэл ямар нүүрэндээ маскны ор гарч, улайж үрэвстэл шөнө өдөргүй 24 цаг эмнэлэг дээр хоносон биш дээ. Өдөр бүр зурагтаар л гарсандаа жүжигчний цол хүртэж байгаа юм уу
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • хадаа (64.119.26.9)
    Эд ямар жүжигчид биш дээ. Юун цол хэргэм вэ. Тэгээд юун хошин нэртэй цол вэ. Нэртэйгээр нь "Төрийн оскар" эсвэл " Монгол төрийн эх дагина" гэчээч. Жүжиг тоглоод ичихээ бүр больж дээ. Яав ч төрийн түшээд биш ээ эд нар
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Баярт (202.9.40.44)
    Үхсэн элэнцгийнх нь хатан эрдэнэ шагнал вэ наад авгай чинь 468 хүн хатгаагаар нас барсан тухай үнэн худал эсэх талаар хариулт ѳгч чадахгүй дүлэгнээд сууж байсан хариуцлагагүй шоучин хүн шүү
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.33)
    Хахаха
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.118)
    Арайчдээ яачихсан засаг төр вэ мөн нүдээ олвоо арайчдээ хууль засагчь бусниулагчдыг шагнаад байхдаа яахавдээ !!!!!!!??????
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • иргэн (139.5.218.59)
    юун тэнэг юм бээ. монголчуудыг үнэн доромжлох юмаа сааралаас хар болгож байгаа нь бүр доромжлол шүүүүүүүүүүүү
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Ajaa taij. (202.9.46.132)
    Turiin eh daginii oron too baina uu? Zandan duu. Husee soliodch bolov ner devshiei. Ah ni.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.46.2)
    магтан матна гэдэг энэ дээ
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Иргэн (49.164.76.210)
    Бүх ачааг үүрч байгаа эмнэлгийн ажилтнууд харин баатрууд байх шүү.бусдыг хорлох замаар эрх мэдэлд хүрэх гэж улайрагч.гадаадад хэсэг ард түмэн зовж байхад.хор найруулагч
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Иргэн (49.164.76.210)
    Ичмээр юм.манай хошин шогийнхон нэг юм бодмоор юм.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Zochin (202.55.188.39)
    Шулам чөтгөр нь хэн юм бол.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.122.40)
    Яацан тэнэг цолнууд вэ
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Инээдтэй юм
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (103.212.116.191)
    хошин шог
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 6 цаг 19 мин Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 6 цаг 31 мин Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 6 цаг 42 мин PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 7 цаг 5 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно 7 цаг 53 мин Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он 8 цаг 21 мин Аргентинын эмгэнэл Уржигдар 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Уржигдар 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Уржигдар 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Хаана хамгийн амттай хоолтой вэ? Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Top