x

Уур амьсгалын өөрчлөлт: 2070 он гэхэд 3 тэрбум гаруй хүн хэт халуунд амьдрах төлөвтэй байна

Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29С-ийн дундаж температурт амьдрах болно.

Шинэ судалгаагаар 2070 он гэхэд гурван тэрбум гаруй хүн “амьдрах боломжгүй” температуртай газарт амьдрах болно. Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29C-ээс илүү дундаж температурыг мэдрэх болно. Үүнийг хүн төрөлхтөн сүүлийн 6000 жилийн турш явагдаж ирсэн уур амьсгалын өөрчлөлт “хоргодох байр” -өөс гадна авч үздэг. Судалгааг хамтран бүтээгч Тим Лентон ВВС-д хэлэхдээ: “Энэхүү судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрөлхтний нөхцөл байдалд илүү ойртуулсан гэж найдаж байна” гэжээ. Судлаачид НҮБ-ын хүн амын төлөв, дэлхийн дулаарлын хүлээгдэж буй өсөлтийг үндэслэн 3С-ийн дэлхийн дулаарлын хувилбарыг судалгаандаа ашигласан байна. НҮБ-ын тайланд Парисын уур амсьгалын өөрчлөлтийн хэлэлцээрийг дагаж мөрдөж байгаа улс орнуудад ч температурын өөрчлөлт 3С-аар нэмэгдэх төлөвтэй байна гэж тогтоожээ.

Судалгаанаас харахад хүн амын өсөлт нь уур амьсгалын өөрчлөлт ихтэй буюу дундаж температур нь 11-15 хэм орчимд байдаг бүс нутагт төвлөрч байна. Цөөн тооны хүмүүс дунджаар 20-25 хэмийн дулаантай газар нутагт амьдарч байна. Дэлхийн хамгийн том мөсөн уул нурах уу? 2019 он Европын түүхэнд рекорд тогтоосон хамгийн дулаан жил байлаа. Хүмүүс ихэвчлэн халуун, дулаан уур амьсгалтай нөхцөлд олон мянган жилийн туршид амьдарч ирсэн. Гэсэн хэдий ч дэлхийн дулаарал нь агаарын температурыг гурван хэмээр өсгөвөл олон тооны хүмүүс “уур амьсгалын хоргодох байр”-аас илүү халуун температурт амьдрах шаардлага тулгарна.

Зураг. ЕРА (United States Environmental Protection Agency) АНУ-ын Байгаль орчны газар. Нөлөөлөлд өртөх төлөвтэй бүсэд Энэтхэг ба Сахарын арлын Африк орж байна.

Эксетерийн их сургуулийн Дэлхийн систем судлалын хүрээлэнгийн уур амьсгалын мэргэжилтэн, Лентон нь Хятад, АНУ, Европын эрдэмтэдтэй хамт энэхүү судалгааг хийжээ. Тэрбээр ВВС-д хэлэхдээ: “Газар нь далайгаас илүү хурдан халдаг тул газар гурван хэмээс илүү дулаарч байна. Хүн амын өсөлт аль хэдийн халуун газар, ихэнхдээ Африкийн Сахарын арлуудын бүсэд ажиглагдаж байна. “Энэ нь хүмүүсийн тархалтыг бүхэлд нь илүү халуун газар руу шилжүүлж байгаа юм. Иймээс бидний олж мэдсэнээр дунджаар 3C дулаантай дэлхийд амьдарч байгаа хүмүүс 7C орчим дулаан орчин нөхцөлд амьдарч байна.”Нөлөөлөлд өртөх төлөвтэй байгаа бүсэд Австралийн хойд хэсэг, Энэтхэг, Африк, Өмнөд Америк болон Ойрхи Дорнодын зарим хэсэг орно.

Судалгаагаар ядуу, эмзэг бүс нутагт амьдардаг хүмүүс халуунаас өөрсдийгөө хамгаалах байргүй болох төлөвтэй байгаад санаа зовниж байна.”Миний хувьд судалгаа бол зөвхөн агааржуулалттай барилга дотор орж, өөрсдийгөө ямар ч зүйлээс тусгаарлаж чаддаг баян хүмүүсийн тухай биш юм. Бид уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлтөд өөрсдийгөө тусгаарлах, хамгаалах арга хэрэгсэлгүй ядуу хүмүүст анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж Лентон хэлэв. Лентоны багийн судалгааны ажлын гол мессеж нь “уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хоргодох байргүй хүмүүсийн тоог бууруулахад асар их ач холбогдолтой”. Өнөөгийн байж болох түвшинөөс илүү дэлхийн дулаарлын градус бүрт нэг тэрбум орчим хүн байна. Тиймээс дэлхийн дулаарлын градус тутамд бид хүмүүсийн аж амьдралд асар их өөрчлөлтийг үзүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: BBC NEWS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 10 цаг 5 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 10 цаг 14 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 10 цаг 17 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 10 цаг 20 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 10 цаг 26 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 10 цаг 31 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 10 цаг 39 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 15 цаг 39 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 15 цаг 45 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 16 цаг 4 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 16 цаг 5 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 16 цаг 7 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 16 цаг 9 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 16 цаг 11 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 16 цаг 14 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 16 цаг 14 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 16 цаг 15 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 16 цаг 16 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 16 цаг 17 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top