x

Ноён уул орчмын газрыг "дархан цаазат" ангиллаар тусгай хамгаалалтад авлаа

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар, Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Тогтоолд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10,483 га-аар нэмэгдэх юм байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Тэмүүлэн нар ажлын багаас асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ноён уулын байгаль, түүхийн цогцолборт газрын орчимд ашигт малтмал олборлож байгаа компани үлдээж хилийн заагыг тогтоосон, мөн малчдын хадлан тэжээл, хашаа байшинг дархан цаазтай газарт авч, давхцуулсан байна хэмээгээд, үүнд тайлбар хүслээ. Харин Ажлын багийн гишүүн, БОАЖЯ-ны Тугай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Сансарбаяр, Ноён уул орчимд 1996 оноос хойш олгосон 10 гаруй лиценз байсныг бүгдийг нь хамруулсан. Судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд айлын хашаа, байшин, өвөлжөө хаваржаатай кадастрын зургаар давхцаагүй гэдгийг тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, зармын хувьд тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, төрөөс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо нэгдсэн зохицуулалтын бодлоготой байх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, аялал жуулчлалын бүст замбараагүй ашигт малтмалын зөвшөөрөл олгосноор өнөөгийн эсэргүүцэл, үл ойлголцол гараад буйг тэмдэглээд, аялал жуулчлал, уул уурхайн салбарыг хөгжлийн бодлоготойгоо уялдуулж хөгжүүлэх шаардлагатай гэсэн санал хэлж байв.

Ажлын багийн гишүүн, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Сансарбаяр, Газрыг ашиглагч нарыг үндэсний дата төвийн програмд холбож 21 аймгийн газрын кадастртай холбосон, БОАЖЯ-ны мэдээлэл ч үүнд бүрэлдсэн. Үүнээс гадна БХБЯ-наас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний мэдээллийг ч бүрдүүлсэн байна. Харин ашигт малтмалын газраас энэ мэдээллийн санд бүх мэдээллээ оруулаад уялдуулаад ажиллавал давхар зөвшөөрөл олголт байхгүй болно гэлээ.

Ингээд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 9 цаг 42 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 9 цаг 51 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 9 цаг 53 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 9 цаг 57 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 10 цаг 3 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 10 цаг 8 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 10 цаг 16 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 15 цаг 16 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 15 цаг 22 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 15 цаг 41 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 15 цаг 42 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 15 цаг 44 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 15 цаг 46 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 15 цаг 48 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 15 цаг 50 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 15 цаг 51 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 15 цаг 52 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 15 цаг 52 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 15 цаг 54 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top