x

Богдхан уулын хамгаалалтын захиргаанд гал унтраах хэрэгслийн дэмжлэг үзүүлэв

Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр, ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт ихтэй өдрүүд тохиож байгаа бөгөөд гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, мөн есдүгээр сарын 20-с арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацааг ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй өдрүүд гэдэг.

Үүнтэй зэрэгцэн иргэдийн хариуцлагагүй, ухамсаргүй үйлдлээс шалтгаалан ой, хээр, шар өвсний түймэр 17 бүртгэгдээд байгаа бөгөөд онцгой байдлын албан хаагчид, цагдаа, хөдөлгөөнт эргүүл, Богдхан уулын байгаль хамгаалагчид, хөдөлгөөнт эргүүлийнхэн зэрэг нийт 1,200 албан хаагч 224 байршилд өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Тэдний ажилд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төсөл, “ENSURE” төсөл, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” зэрэг байгууллагууд сайн дураараа нэгдэн хандив цуглуулж гал унтраахад зориулан гар доорх материалаар хийсэн 56 ширхэг багаж, 350 ширхэг цэвэр ус, 150 ширхэг маск, 200 хос ажлын бээлий мөн 85 ширхэг ус зөөх сав, 3 ширхэг 1 тонны ус нөөцлөх сав зэргийг бэлтгэснээ өнөөдөр гардуулан өгчээ.

Мөн иргэдийг дор бүрээ хариуцлагатай байж тамхины ишээ бүрэн унтрааж, шашны аливаа зан үйл хийхдээ ил гал гаргахгүй, арц хүж, зул, лаа зэргийг орхихгүй байх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, хүүхдийг чүдэнз, асаагуур бусад гал гарах эд зүйлтэй явуулахгүй байх зэрэг иргэний үүргээ биелүүлж гал гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхаарах, гал гарсан тохиолдолд гал унтраахад гар бие оролцож байхыг иргэддээ уриалж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 10 цаг 6 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 10 цаг 16 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 10 цаг 18 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 10 цаг 22 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 10 цаг 27 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 10 цаг 33 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 10 цаг 41 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 15 цаг 40 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 15 цаг 47 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 16 цаг 5 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 16 цаг 7 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 16 цаг 9 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 16 цаг 11 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 16 цаг 13 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 16 цаг 15 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 16 цаг 16 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 16 цаг 16 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 16 цаг 17 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 16 цаг 19 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top