x

Зөвшөөрөлгүйгээр барьсан 3 толгой идлэг шонхорыг байгальд нь эргүүлэн тавьжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна. Хяналт шалгалтыг нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэр болон нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах авто тээвэр шалган бүртгэх товчоод, төмөр замын вокзал, нисэх буудал, томоохон зах худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй болон тэдгээрээр үйлчлүүлж буй иргэд, хуулийн этгээдүүдэд зохион байгуулж, байнгын хяналт, хөдөлгөөнт эргүүл гэсэн хэлбэрээр хийж гүйцэтгэж байна.

Шалгалтаар 100 гаруй гэмт хэрэг болон зөрчлийн шинжтэй үйлдлүүд илрүүлсэн.

Үүнд:

• Тарвага- 600 орчим ширхэг,
• Саарал чоно- 15 ширхэг,
• Шар үнэг- 20 ширхэг,
• Хярс үнэг- 5 ширхэг,
• Ойн зэрлэг гахай- 5 ширхэг,
• Халиун бугын чив- 5 ширхэг,
• Зэгсний зэрлэг гахай- 1 ширхэг,
• Алтайн хойлог шувууны мах- 5 ширхэг,
• Ятуу шувууны мах-2 ширхэг,
• Зохих зөвшөөрөлгүйгээр шувуу барьсан- 3 толгой идлэг шонхор,
• 10 толгой ногтруу, 223 толгой тагтаа
• Тул загас 5 ширхэг, бусад загас 71 ширхэг /зэвэг, монгол хадран/,
• Хонин арц- 2 удаагийн үйлдэл- 1.1 тн орчим,
• Мансууруулах төрлийн ургамал- 4 удаагийн үйлдэл- нийт 57кг орчим,
•Түлээний модны хууль бус бэлтгэл 3 зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг илрүүллээ. Зохих зөвшөөрөлгүйгээр барьсан 3 толгой идлэг шонхор, 10 толгой ногтруу, 223 толгой тагтааг байгальд нь эргүүлэн тавьж хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлж ажиллалаа.

Мөн томоохон зах, худалдааны төвүүдэд ан амьтны гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг 10 орчим иргэн чонын шагай, соёо зэргийг дуурайлган хийж, жинхэнэ мэтээр тайлбарлан худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, харьяаллын дагуу ШӨХТГ-т шилжүүлсэн.

Мансууруулах үйлчлэл бүхий байгалийн ургамал, халиун бугын 5 ширхэг чив, ховор ясан эвэр тээвэрлэж явсан, ховор амьтан болох зэгсний зэрлэг гахай, 5 ширхэг тул загас зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээн дээр заасан хэмжээнээс хэтрүүлэн мод, модон материал тээвэрлэсэн хэргүүдийг тухайн дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд тус тус шилжүүлсэн.

Эдгээрээс зөрчил гаргасан нь тогтоогдсон 7 хуулийн этгээдэд нийт 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгууль, 62 хүнд нийт 17450000 /арван долоон сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгууль, нийт 65446000 /жаран таван сая дөрвөн зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн нөхөн төлбөр оногдууллаа.

Эх сурвалж: НМХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ 10 цаг 3 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 10 цаг 13 мин Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф 10 цаг 15 мин Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна 10 цаг 19 мин Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална 10 цаг 24 мин Жагсагчид өлсгөлөн зарлана 10 цаг 30 мин Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ 10 цаг 38 мин НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 15 цаг 37 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 15 цаг 44 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 16 цаг 2 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 16 цаг 3 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 16 цаг 6 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 16 цаг 8 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 16 цаг 10 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 16 цаг 12 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 16 цаг 13 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 16 цаг 13 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 16 цаг 14 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 16 цаг 16 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Уржигдар 16 цаг 58 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Жагсагчид өлсгөлөн зарлана Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top