Өнөөдөр өдрийн 14 цаг орчимд Богдхан уулын Соёмботой ууланд гал гарлаа. Энэ тухай дуудлага 14:26 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн гал унтраах, аврах гурван ангийн 18 алба хаагч, дөрвөн автомашинтай гал унтраахаар ажиллаж эхэлсэн.
Одоогийн байдлаар гарсан гал түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэлжээ.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч, 6 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг зөвлөв.
Мөн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.