НҮБ-ын санхүүжилтээр БОАЖЯ-наас Улз голын сав газарт хэрэгжсэн Дасан зохицох төслөөс 50%, Дорнод аймгийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлын 50%-ын санхүүжилттэй бага оврын инженерийн хийцэт шороон далангаар боссон Наранбулгийн хөвийн усан санг түшиглэн жимсний аж ахуй хөгжүүлнэ гэж 2015 оноос хойш зорьж байна.
"Нутгийн улаалзай" ХХК-ийн санаачлагаар 2019 онд 400 орчим чацарганыг хөвийн хашаан дотор тариалсан бол энэ жил нэмж 200ш чацаргана тариалах хүсэлт иргэдээс гараад байна. Энэхүү хөвийн усан сан бүрдэх эхний жилүүдэд энэ орчмын газар нутаг нь хэт хуурай байснаас тогтсон ус нь ууршилт, шүүрэлтийн ихээхэн алдагдалтай байсан бол сүүлийн жилүүдэд нуурын ус сайхан тогтож эхлэж байна.