Гол нуурын мөс хайлж байгаа тул иргэдийг гол мөрөн болон Хөвсгөл нуур дээр зорчихгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Холбогдох хууль, хяналтын байгууллагуудаас анхааруулан сэрэмжлүүлсээр байтал ард иргэд мөсөн дээр зорчсоор байгаа тул хяналтын пост 2 цэгт ажиллаж эхэлжээ.
Хатгал тосгоны Мэргэний үзүүрт Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хяналтын захиргаа, ОБГ-ын алба хаагчид, Захирагчийн албатай хамтран хяналт хийж эхэлжээ.
Мөн Ханх сумын 13-н овоон дээр сумын МХГ, БОАЖГ-ын алба хаагч нартай Цагдаагийн алба хаагч нар өчигдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж мөсөөр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Иймээс иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж мөсөн дээр зорчихгүй байх, Сантын даваагаар зорчих хөдөлгөөн үйлдэхийг хоригложээ.